2021.07.08
Эдийн засаг, Худалдаа
Н.Учрал: Үндэсний хөгжлийн газар цаашдаа ажил явуулж чадах уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.08/ нэгдсэн чуулган хуралдаж байна.Хуралдаанаар Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Гадны улсыг харахаар тогтвортой хөгжлийн бодлогын 80 гаруй хувь нь мэдээлэл технологиос хамааралтай, хурдасгуур нь өөрөө харилцаа холбооны салбар юм. Засгийн газар төлөвлөгөөгөө танилцуулахдаа харилцаа холбоог хөгжлийн хурдасгуур гэж авч үзэж мэдээлэл технологийн дэвшлийг хэрэглэж байгаа зүйл харагдахгүй байна. Нэг ёсондоо өмнө нь гарсан төлөвлөгөөн дээр хэдэн зүйл өөрчлөөд л орж ирж байна. Төрийн байгууллага, улс төрчид Хөгжлийн газар, Оюуны өмчийн газрыг тоодоггүй юм байна лээ.
Үндэсний хөгжлийн газраас нэг зүйл асууя. Та нарт ажил явуулах боломж хэр байдаг вэ? Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хуулийн дагуу оруулж ирэхэд та нарт хүний нөөцийн чадамж байна уу? Дээрээс нь та нарын хэлсэн үгийг Засгийн газар, сайдууд сонсдог уу? засгийн газар аж ахуй ярьдаг. Та нар эргээд Их хурал дээр асуугдаад байдаг. Цаашдаа ажил явуулж чадах уу?
Түүний асуултад ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж хариуллаа