http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.05
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Учрал: Цахим гарын үсгийг нэвтрүүлэх санхүүг хэрхэн тооцоолсон бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Энэ удаагийн төслүүд програм хангамжийг нэвтрүүлэх чиглэлээр гадаад, дотоодын зээл тусламж, програм хангамжийг нэвтрүүлсэн атал үр дүнгүй байна. Үр дүн байсан бол өнөөдөр төрийн үйлчилгээ хурдан шуурхай хувирдаг, төрийн албан төсөл болчих байсан юм. Ингээд биет бус хөрөнгө оруулалтын нэрээр мэдэхгүй зовлонгийн дээр, мэдэн будилахын зовлон гэж байдаг шиг үнэндээ маш их мөнгө төгрөг угаасан байна. Үүнийг хаалттай хуралдаанаар ярих ёстой.

Тийм учраас 280 гаруй сая долларын програм хангамжийн төсөл хэрэгжээд ямар үр дүнд хүрсэн бэ? Төсвийн гүйцэтгэл ярихаар 99 хувьтай байнаа гэж оруулж ирдэг.  Өнөөдөр 2011 онд батлагдсан Цахим гарын үсгийн хууль чинь 40 тэрбум төгрөгийг нь Улсын төсвөөс гаргасан. Энэ 40 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бэ? Өнөөдөр 30.000 гаруй тоон гарын үсгийг нийтийн хэрэглээ болгож чадаагүй байна. Тэгэхээр энэ хуулиар хэдэн төгрөгийн төсөв мөнгө захиран зарцуулах вэ? Нийтийн хэрэглээ болгож чадах уу?

Гар утасны симд, bluetooth-ээр авдаг ч гэдэг юм тэр яриануудыг давхар хэрэглэх боломжуудыг нээж өгөх хэрэгтэй юм. Энэ асуудлуудыг цогцоор нь шийдээд явах нь зөв байх. Нийтийн мэдээлэл, хувь хүний мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдал, цахим гарын үсэг нэн уялдаатай хуулиуд. Ажлын хэсгийг Байнгын Хорооны даргын хувьд ахлах саналаа өгсөн. Ажлын хэсэг дээр нилээд сайн ярилцаж, олон нийтийн хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулж ажиллах болно. 

Түүний асуултад ХЗДХ Яамны Сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ