http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.22
Хууль, эрх зүй

Н.Учрал: Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг хамт оруулж ирэх шаардлагатай байна

УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Энэ хуулийг оруулж ирсэн нь сайн. Гэхдээ Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг оруулж ирэхгүйгээр хувь хүний нууцыг хамгаална гэж байхгүй. Өнөөдөр дэлхий нийтэд мэдээлэлд анализ хийдэг компаниуд бий болоод эдийн засгийн салбарыг үүсгэж байна. Үүнийг дагаад мэдээллийг хууль бусаар аваад анализ хийдэг гэмт хэрэг бий болж байгаа. Иймд мэдээллийн аюулгүй байдлыг анхаарсан хуулиа зэрэг оруулж ирэхгүй бол энэ хууль батлагдсанаар олон хүн эрсдэлд орох магадлалтай.

Мэдээллийг хилийн чанадад дамжуулах талаар байна. Үүнийг бас анхаарах хэрэгтэй. Төрийн байгууллагынхан бүтэц хүн хүч нэмээд олон газар иргэдийн мэдээллийг цуглуулдаг Үүнээс болж хувь хүний мэдээлэл алдагдахад хүрч байгааг анхаарах шаардлага байна.      

 Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ХЗДХ-ий яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ