2021.06.18
Хууль, эрх зүй

Н.Учрал: Энэ хууль бусад хуулиудтай уялдахгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.18\ нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

2019 онд өргөн барьсан хууль. Тухайн үед судалсан, бүтэц зохион байгуулалтыг шийдэх гэж байгаа юм байна гэдэг дээр шүүмжлэлтэй хандаж байсан. Харин Г.Мөнхцэцэг гишүүнээр ахлуулаад сайн ажиллаж байгаа хууль юм байна гэж зарчмын зөрүүтэй саналуудаас харж байна. Гэхдээ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад тодорхой хэдэн асуулт асууж байсан.

Энэ хууль бусад хуулиудтай уялдахгүй байгаа. Соёлын салбар энэ хууль гарснаар бидэнд ямар үр өгөөж өгөх бол гээд нүдээ бүлтийтэл хараад сууж байгаа. Бидний биет бус өвийг хэдэн төгрөгөөр яаж үнэлж, эдийн засагжуулах бол гээд. Одоо яриад байгаа бүтээлч үйлдвэрлэл хийх үйл явц тодорхой биш байвал шүүмжлэлтэй хандах ёстой. Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуультай энэ хууль хэрхэн нийцэж байгаа вэ?

Оюуны өмчийн эдийн засгийн эргэлтэд оруулах хууль хэрэгжиж эхэлсэн. үүний дагуу үнэлгээчид ажиллаж байгаа. Үнэлгээний ойлголт энэ хуульд алга. Мэдээллийн нэгдсэн сантай болгоно гэж байна. Оюуны өмчийн тухай хуульд мэдээллийн нэгдсэн сангийн талаар орсон. Хамтын удирдлагын байгууллагын талаар алга. Энэ хууль бусад хуультайгаа хэр их уялдаж байгаа вэ? Цаашдаа энэ хуулийг хэрэгжүүлэх Соёлын яам ажиллаж чадах уу?      

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ