http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Засгийн газар мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжихтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэнэ
2021.06.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Засгийн газар мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжихтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Д.Цогтбаатар, Н.Учрал нар Монгол Улсыг мэдээллийн  технологийн гарааны бизесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл боловсруулсан байна.

Хуулийн төсөлд  Засгийн газраас санал авахаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэв.

Өнгөрсөн жил залуучуудтай уулзаж байхад мэдээллийн технологийн гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих цаг болсон учир хууль, эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөхийг цөөнгүй удаа хүсч байсан.  Төрөөс дэмжлэг үзүүлбэл дотоод, гадаадын, тэр дундаа Монгол Улсад бүртгэлтэй олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэдгийг хууль санаачлагчид хэлэв.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цахим үндэстэн” болно гэдэг нь зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах биш, олон салбар, ялангуяа мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлнэ гэсэн үг. Иймээс ирэх намар Цахим хөгжлийн яам байгуулахаар төлөвлөж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хоёр ч удаа уулзаж ярилцсан. Ирэх мягмар гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэнэ” гэлээ.

Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл нь энэ салбар дахь хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлох, салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг өсгөх зорилготой юм. 

ШИНЭ МЭДЭЭ