МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Шинэ хороо" төслийн нээлт боллоо
2021.06.02
Орон нутгийн хөгжил

"Шинэ хороо" төслийн нээлт боллоо

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилагаар "Шинэ хороо" төсөл хэрэгжихээр болсон. Төслийн нээлт /2021,06,02/  өнөөдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, НОСК-ын захирал М.Говьсайхан НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр, Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Баярсайхан нар оролцлоо.

Н.Учрал гишүүний хувьд Өнгөрсөн 2016-2020 онд "Зөв гэр" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, энэ хөтөлбөрийн хүрээнд улсаас санхүүжилт шаардахгүй ОУБ-тай хамтран 160 гаруй айлын дулаалга шийдвэрлэж,10 гаруй байр барьж өгсөн байдаг. Мөн гэр хорооллын айл өрхүүдийг өвөл дулаахан өвөлжихөд нь анхаарч энэ талын туршилтууд явуулсаар байгаа. 

Н.Учрал гишүүн 2020 оноос "Шинэ хороо" төслийг хэрэгжүүлж, дулаан алдагдалтай байгаа амины орон сууцыг бүрэн дулаалах санаачлага гаргасан. Төслийг Монгол базальт компанитай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Тус кампани хувьд Чингэлтэй дүүргийн айлуудын амины орон сууцны дулаан алдагдалтыг бууруулахад үр дүнтэй сайн ажиллаж байгаа компани юм байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Тус компани хэрэгжүүлж байгаа технологийг СХД-т хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж, 2020 онд 1 тэрбум 50 сая төгрөгийг улсын төсөвт тавьж 40 гаруй айлийн орон сууцыг дулаалахаар болсон гэдгийг Н.Учрал гишүүн онцолсон. Ингэснээр иргэдэд хашаандаа сайхан амьдрах боломж бүрдэх юм. Түүнчлэн 2022 оны төсөвт 2 тэрбум төгрөг энэ төсөлд оруулахаар Сангийн яаманд хүргүүлсэн. Дүүргийнхээ орон сууцнуудын хувьд дээврийн ажил хийх гээд төлөвлөсөн ажил их бий гэдгийг гишүүн мэдээлж байлаа.

НИТХ-ын төлөөлөгч, НОСК-ын захирал М.Говьсайхан:

СХД-т бүтээн байгуулалтын ажил их өрнөж байгаа.Баянголын аманд 207 айлын орон сууц, Баянхошуу бүсэд 4 га газар гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж байна. Нийслэл төдийгүй, Засгийн газрын төвшинд энэ хийгдэхээр яригдаж байна. Цаашдаа дэд бүтцийн асуудлыг шат дараалалтай хийхээр төлөвлөж байна гэдгийг "Шинэ хороо" төслийн нээлтийн үйл ажиллагааны үеэр онцоллоо. 

ШИНЭ МЭДЭЭ