МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Нэг хүн 18 мод тарьж байж насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг
2021.05.18
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Н.Учрал: Нэг хүн 18 мод тарьж байж насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг

Н.Учрал: Нэг хүн 18 мод тарьж байж насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэдэг.

2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Өнгөрсөн бямба гарагт 23 дахь удаагийн Үндэсний мод тарих өдөр тохиож амралтын өдрөө гэр бүлээрээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгалаа.

Мод тарих нь байгаль экологид нэн чухал үйл хэрэг болохоос гадна цэвэр агаарт нэг төрлийн дасгал хөдөлгөөн болдог давуу талтай. Эрүүл амьдрахад цэвэр агаар, дасгал хөдөлгөөн гэсэн хоёр зүйл маш чухал, энэ хоёрыгоо харин нэг дор хийгээд авлаа.

Зөвхөн энэ хоёр өдөр л мод тарих ёстой гэсэн сэтгэлээр биш бусад үеүүдэд ч манай залуучууд санал санаачлагаараа мод суулгах, байгаль экологидоо чадахынхаа хэрээр нөхөн сэргээлт хийдэг болсон нь талархууштай.

ШИНЭ МЭДЭЭ