МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дижитал эрин үеийг түүчээлэгч
2021.04.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дижитал эрин үеийг түүчээлэгч

Инновац, Аж үйлдвэрийн IV хувьсгал, цахим шилжилт, мэдээллийн технологи гэх мэт үг өнөөдөр та бидний амьдралд байнга хэлэгдэж, танил болжээ. Монголын парламентын түүхэнд анх удаа Цахим бодлогын түр хороог санаачлан байгуулж, Инновац, цахим бодлогын байнгын хороог УИХ-ын бүтцэд бий болгон, өөрөө тэргүүлэн ажиллаж байгаа Н.Учрал гишүүн дээрх үгсийг трэнд болгож, өнөөдөр үр дүнг нь та бид хүртээд явж байна. 

Монголын газрын баялгийг бус Монгол хүний оюуныг ухаж мөнгө болгох хэрэгтэй гэдэг үгийг тэрээр 2016 оны сонгуулийн үр дүнд УИХ-ын хамгийн залуу гишүүн болон орж ирэхдээ чангаар хэлж, тасралтгүй ажилласаар ирсэн. Энэ ажлын үр дүнд цахим шилжилт амжилттай хийгдэж Монголчууд цаг мөнгөө хамгийн их үрж байсан төрийн үйлчилгээг байгаа газраасаа авч чаддаг E-mongolia системтэй болсон. Цаасгүй, цахим парламенттай болж хууль боловсруулах батлах үйл хэрэгт иргэн бүр оролцох боломжтой болсон. 

Энэ удаагийн парламентад байгуулагдан ажиллаж буй Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын товч тайлангаа саяхан танилцуулсан. 

Байнгын хороо хэд хэдэн үндсэн чиглэлийн хүрээнд Цахим бодлогын түр хорооны ажлуудаа өргөжүүлэн үргэлжлүүлж, боловсрол болон эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгч, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.

Тэгвэл Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал 2021 оны 04 сарын 20-ны өдөр БШУЯ-ны Инновац, технологийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, инновацыг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ