МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сайншанд сумын 25900 иргэнд зөвлөмж хүргүүллээ
2020.12.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сайншанд сумын 25900 иргэнд зөвлөмж хүргүүллээ

Ковид-19 цар тахлын дэгдэлт, тархалт, хөл хориотой холбогдуулан орон нутгийн иргэдэд чиглэсэн ажлуудыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар шат дараатай зохион байгуулж байгаа билээ.

САЙНШАНД СУМЫН 25900 ИРГЭНД ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭЭ.
Ковид-19 вирусын дэгдэлт, тархалт дахин нэмэгдсэнтэй холбогдуулан Дорноговь аймгийн төв Сайншанд сумын 8 багт 25900 иргэн буюу 7200 өрхөд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өрх тус бүрт 10 ширхэг амны хаалтын хамт, нийт 70 000 ширхэгийг ажлын албаар дамжуулан хүргүүлсэн.

Аймгийн 14 сумын зорилтот өрхийн иргэдэд нүүрс болон хүнсний дэмжлэг, эрүүл мэндийн байгууллага болон д эмнэлгийн шаардлагатай хэрэглэл, иргэдэд 100.000 амны хаалтыг сумдын удирдлагаар дамжуулан олгосон.

Сүүлийн өдрүүдэд ковид-19-ын тохиолдол нэмэгдээгүй ч Нийслэл хотын хэмжээнд дэгдэлт улам нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд маань сонор, сэрэмжээ бууруулахгүй байхыг уриалж байна. Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, чиглэлийг сайтар мөрдөж, бодитой эх сурвалжаас баттай мэдээллээ авч цар тахлыг хамтдаа даван туулцгаая.

Дорноговь аймгийн Монгол Ардын Намын хорооноос МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нартай хамтран Дорноговь аймгийн зорилтот өрхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд Шинэ жилийн баярын мэндчилгээ, бэлгийн хамт хүргэлээ.

Дорноговь аймгийн Засаг дарга, аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга О.Батжаргал, УИХ-ын гишүүдийн орон нутаг дахь бие төлөөлөгчид, ХХҮГ-ын дарга Д.Цэндмаа нар халдвар хамгааллын дэглэмийг сахин нийт 258 зорилтот өрхийн ХБХүүхдүүдэд өвлийн өвгөний бэлэг, 490 асрамжийн газрын ахмадуудад дархлаа дэмжих багш болох гарын бэлэг мэндчилгээний хамт хүргүүлсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ