2020.11.30
Орон нутгийн хөгжил
Дорноговь аймгийн сумдын зорилтот өрхийн иргэдэд дэмжлэг үзүүллээ
Дэлхий нийтээр тархсан цар тахал өвчин Дорноговь аймагт гарсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар дэмжлэгийн шат дараатай арга хэмжээг үргэлжлүүлж байна.
11-р сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн төмөр зам дагуух 4 сумын зорилтот бүлгийн 90 өрхөд хүнсний дэмжлэгийг орон нутаг дахь бие төлөөлөгчдөөр дамжуулан хүргүүлсэн байна. Төмөр зам дагуух сумдад "0" зогсолт хийсэнтэй холбогдуулан Өргөн, Эрдэнэ, Айраг, Даланжаргалан сумын нийт 90 зорилтот өрхөд хүнсний дэмжлэгийг хүргүүлжээ.
Дорноговь аймаг нь Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Аймгийн төв нь Сайншанд хот бөгөөд тус аймаг нь 69560 хүн амтай, 14 сум, 65 багтай юм.