МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сайншанд, Замын-Үүд сумын хүнсний хангамж нэн шаардлагатай 120 өрхөд тусламж үзүүллээ
2020.11.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Сайншанд, Замын-Үүд сумын хүнсний хангамж нэн шаардлагатай 120 өрхөд тусламж үзүүллээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан цар тахлын энэ хүнд үед Дорноговь аймгийн ард иргэддээ дэмжлэгээ үргэлжлүүлэн хүргэж байна. “0” зогсолттой холбогдуулан хүнсний нөөцгүй, хүнсний тэжээлийн хомсдолд орж болзошгүй, нэн шаардлагатай Сайншанд сумын 70, Замын-Үүд сумын 50 өрхөд хүнсний хангамж хүргүүллээ. 

Ингэхдээ үйлдвэрийн аргаар боловсруулсан чанарын шаардлага хангахуйц 7 кг мах, 5 кг гурил болох хүнсний багцыг УИХ-ын  гишүүн Б.дэлгэрсайхан Т.Энхтүвшин нар Сайншанд, Замын-Үүд сумдын нийт 120 өрхөд түгээх ажлыг зохион байгууллаа. 

Өрхүүдийн судалгааг аймгийн ХХҮГ, сум, багийн ажлын алба, АОК-ын дэргэдэх хүнсний хангамжийн шуурхай штабын судалгаанууд дээр үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эмэгтэйчүүд, байнгын асаргаатай хүүхэдтэй зэрэг нэн шаардлагатай айл өрхүүд хамрагдлаа.

Хүргэлтийг халдвар хамгааллын дэглэмийг сахин тусгай зөвшөөрөлтэй автомашинаар тухайн сум, багийн Засаг дарга болон орон нутаг дахь бие төлөөлөгчдөөр дамжуулан гэрт нь хүргэж өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ