2020.10.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Н.Учрал: Соёлын бүтээлийг үнэлье гэвэл зохиогчийн эрхийн хамгаалалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийхгүйгээр үнэлгээ гэдэг ойлголт байхгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:
  • Хамтын удирдлагын байгууллага гэдэг ойлголт энд байхгүй байна. Хамтын удирдлагын байгууллага бол эрх хамгаалалтыг хийдэг. Гэтэл энэ ойлгомжгүй байна. 

  • Хуулийн заалтын 14.1.14 Соёлын статистик мэдээллийг нэгтгээд мэдээллийн нэгдсэн сан байгуулна гэж байна. Энэ нь батлагдсан оюуны өмчийн хуулин дээр давхар ороод ирж байна. Ийм хоёр сантай болж байна. Хоёр санг яаж зохицуулах вэ?

  • Соёлын хуулин дээр оюуны өмчийн үнэлгээний асуудал тусгагдаагүй. Оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчид ажиллаад оюуны өмчийн  үнэлгээний тусламжтайгаар үнэлэх буюу соёлын салбарт сэтгэлээрээ зүтгэж байгаа соёлыг үнэтэй болгох зорилгоор оруулж ирж байгаа.  Гэтэл байгууллагын тогтолцооны хэлбэрээр энэ хууль орж ирээд байна.

  • Соёлын бүтээлийг үнэлье гэвэл зохиогчийн эрхийн хамгаалалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийхгүйгээр үнэлгээ гэдэг ойлголт байхгүй. Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн хуультай энэ хуулийг уялдуулах шаардлагатай байна. 

ШИНЭ МЭДЭЭ