2020.10.22
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд зайлшгүй эрхийг нь нээж өгөх ёстой

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт асуулаа:
  1. Банк, банк бус байгууллагууд олон улсын дата төвүүд болон клауд платформыг ашиглах, зөвшөөрөх эрх зүйн орчныг нь нээж болохгүй юу? Технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье. Дэлхийн бүх улс орнууд энэ байдлаар л тэмцэж байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд зайлшгүй эрхийг нь нээж өгөх ёстой. 

  2. Нээлттэй банкны үйлчилгээн дээр ямар дорвитой өөрчлөлт оруулж ирж байна вэ? Хэрэглэгчид, санхүүгийн байгууллагууд, гуравдагч үйлчилгээ үзүүлж байгаа этгээдүүдийн дансны хоорондох мэдээлэл датаг нь хооронд нь холбох боломжтой болгох. Ингэж холбох боломжийг хуулиар нээж байна уу? Журам гаргасан уу?

  3. Гар утаснаас банк, санхүүгийн үйлчилгээ авдаг болсон байна. Сайнд боксыг эхлүүлж тогтвортой хөгжүүлэх буюу Финтек гарааны компаниуд бусад шинийг санаачлагчдад хуулийн байгууллагуудын зааварчилгаа дор хяналттай маягаар туршилт хийдэг боломж олгодог хууль эрх зүйн орчинтой болох. Энэ  нь хуульд яаж орж ирж байна вэ? 

Түүний асуултанд Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ