МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг үзэж сонирхов
2020.10.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг үзэж сонирхов

 Шинжлэх ухаан, инновацын төвийн цогцолборыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 4.8 га талбайд барихаар болжээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь манай улсын шинжлэх ухааны салбарын хувьд 1921 онд Судар бичгийн хүрээлэн, 1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдсаны дараа орох түүхэн үйл явдал болж байгааг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нээлтийн үгэндээ онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолд оролцох үеэрээ, “Шинжлэх ухаанд тулгуурласан төрийн бодлоготой байж улс орон хөгжинө гэж Засгийн газар үзэж байна. 2021 онд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан байгууллага байгуулагдсаны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Тэгш ойн босгон дээр түүхэн том бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Энэ ажилд Засгийн газраас 94,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ” хэмээв.

2019 онд болсон Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлаас гаргасан бодлого, шийдвэр, 2020-2024 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн одоогийн түвшинг ахиулах, үр дүнг нэмэгдүүлэх, улс орны хөгжлийг хурдасгахад шинжлэх ухааны үр өгөөж, ач холбогдлыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийг дэмжих, судалгааны ажил, инновацын үйл ажиллагааг дэмжиж, гарааны компаниудыг олноор бий болгох зорилгоор энэхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Тус бүтээн байгуулалт 74,300 ам дөрвөлжин метр ашиглалтын талбай бүхий үндсэн 7 хэсэг барилга, байгууламжаас бүрдэх юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих 94,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий уг цогцолборыг 2022 онд ашиглалтад оруулах бөгөөд гүйцэтгэгчээр барилга угсралтын “Нутгийн буян” ХХК ажиллаж байна.

Цогцолборын барилгад олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын заал, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей зэрэг байрлах бөгөөд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 3300 орчим эрдэмтэн судлаач, албан хаагчид ажиллах хүчин чадалтай шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдэхүйн төв болох юм.

Цогцолбор байгуулснаар биотехнологи, нано технологи, мэдээллийн технологи зэрэг шинжлэх ухаан, инновацын тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны үндэсний төв, лабораториудыг байгуулах боломж, нөхцөл бүрдэх бөгөөд шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэх замаар үндэсний судалгааны чадамж сайжруулж, судалгааны ажлын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны үр ашгийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Энэхүү ёслолд УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монголын эрдэмтэн судлаачид, албаны бусад хүмүүс оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ