2020.09.10
Орон нутгийн хөгжил
Н.Учрал гишүүний санаачилгаар "Шинэ хороо" төсөл хэрэгжиж эхэллээ
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар өнгөрсөн жилүүдэд СХД-ийн 23 дугаар хороонд "Зөв гэр" төслийг хэрэгжүүлж иж бүрэн дулаалгатай орчин үеийн гэр хэлбэрийн байшинг барьж айлуудад амжилттай туршиж хэрэглээнд нэвтрүүлсэн.
Харин энэ удаа "Монгол Базальт" ХК-тай хамтран "Шинэ хороо" төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төсөл өмнө нь Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт амжилттай хэрэгжсэн бөгөөд одоо Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооноосоо нэг өрхийг сонгон авч байшинд нь иж бүрэн дулаалгыг 5 хоногт хийж дуусгалаа.
Дулаалга гэж ярихаасаа илүүтэй тусгаарлалт гэж ярьвал зохилтой аж. Учир нь байшин гэр сууц нь өвлийн улиралд дулаан алдагдалтаас үүдэж түлш ихээр хэрэглэх, ойр ойрхон галлах зэрэг асуудлууд үүсдэг. Харин дулаан алдагдлыг бууруулснаар бага түлшээр, эсвэл цахилгаан халаагуураар өнтэй сайхан өвөлжих боломж бүрдэж байгаа юм.
Н.Учрал гишүүний уг санаачилгыг "Монгол Базальт" ХК-ийн захирал Л.Ариунболд дэмжиж, хамтран ажиллаж байгаад тэрээр талархалаа илэрхийллээ. Энэхүү төслөө цаашид СХД-ийн гэр хорооллуудад үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.