МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

У.Хүрэлсүх: Зориг, сэтгэл, хариуцлага байхад ямар ч ажил урагшаа явж байна
2020.09.03
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

У.Хүрэлсүх: Зориг, сэтгэл, хариуцлага байхад ямар ч ажил урагшаа явж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай өнөөдөр /2020.09.03/ танилцаж байна. Ерөнхий сайдыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар нар ажиллаж байна. 

Үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дууссан бөгөд одоо үйлдвэрийн барилга байгууламжийг бүтээн босгох газар шорооны  ажил өрнөж буй. 

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм байна. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой гэж тооцоолсон. Ерөнхий сайд энэ үеэр “Сэтгэл байвал ямар ч ажлыг хийж чаддаг гэдгийг олж харлаа. Газрын тосны үйлдвэртэй болох талаар өмнө нь олон ч удаа ярьж, таван ч удаа шав тавьсан гэдэг. Зориг, сэтгэл, хариуцлага байхад ямар ч ажил урагшаа явж байна. Одоо хэдүүлээ  ажлаа ярихгүйгээр хийж, үр дүнгээ харцгаая. Ажлаа хурдан дуусгахгүй л бол хөрөнгө санхүү улам нэмэгдэнэ" гэв. 

Энэ үеэр Ерөнхий сайд мөн  Дорноговь аймгийн Сайншанд суманд барих 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажилтай мөн танилцлаа. Өнгөрсөн оны есдүгээр сарын 04-нд барьж эхэлсэн  тус барилгыг  2021 оны 9 сард ашиглалтад оруулахаар шуурхай ажиллаж байгаа гэдгийг ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг хэллээ. 

Орон сууцанд газрын тосны дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг угсрах гадаад мэргэжилтнүүд  юун түрүүнд байрлах бөгөөд цаашдаа үйлдвэрт ажиллах монгол ажилчдын орон сууц болох юм. 

Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БХЯ ажиллаж байгаа бол  Дорноговь аймгийн барилгын компаниуд консерциум болж бүтээн байгуулалтад оролцож буй. 

Барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийг хөгжлийн банкнаас гаргаж байгаа билээ.

ШИНЭ МЭДЭЭ