2020.06.19
Орон нутгийн хөгжил
Баянхошууны 130 гаруй өрх газраа чөлөөлж, " Буянт-Ухаа 2" хороололд 2-3 өрөө байранд нүүн оржээ
УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Учрал "Буянт-Ухаа 2" хорооллын иргэдтэй уулзлаа.
Хэдийгээр "Буянт-Ухаа 2" хороолол Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ч гэсэн тус хороололд Сонгинохайрхан дүүргийн хороодын иргэд өнгөрсөн өвөл "Газраа орон сууцаар сольё" аяны хүрээнд орон сууцанд орсон юм. Тодруулбал Баянхошуу орчмын 130 гаруй өрх өөрийн газраа улсдаа өгч оронд нь "Буянт-Ухаа 2" хороололд 2-3 өрөө байранд нүүн орж төвхнөөд байна.
Иргэдийн шилжилт хөдөлгөөн хаагдсанаас хойш иргэд маань орон сууцандаа орсон учраас тэдний хувьд хаягийн шилжлүүлгээ хийж амжаагүй байгаа аж.
Тиймээс нэр дэвшигч Н.Учрал Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа 500 гаруй сонгогчдын төлөөлөлтэй очиж уулзсан юм.
Уулзалтад ирсэн иргэд орон сууцад орсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, тойрогтоо очиж сонгуульдаа оролцохдоо МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа.
Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!
ШИНЭ МЭДЭЭ
Цахим ур чадвар олгох төв нээгдлээ
2022.12.16