2020.06.14
Улстөр
Сонгинохайрхан дүүргийн 1000 залуустайгаа уулзлаа
Эх дэлхийн 70% нь ус байдаг шиг Монгол улсын хүн амын 63.7% нь 35 хүртэлх насны залуучууд байна. Өөрөөр хэлбэл 3 хүн тутмын 2 нь идэр залуучууд байна гэсэн үг юм. Тиймээс Монгол улсын нийгмийн өнөөгийн өнгө төрх болон хэтийн хөгжлийн чиг хандлага залуучуудаас шууд хамааралтай. Манай залуучууд мундаг болсон.
Дэлхийн хэмжээнд сэтгэж, олон улсад гарц нээж, дэлхий хавтгай болж буй үйл явцыг мэдрэгээр хүлээн авч түүнтэй хөл нийлүүлэн алхаж байна. Монгол орноор тэдний хөгжил хязгаарлагдахгүй болсон гэдгийг төр мэдэрч урд нь гарч дагуулдаггүй юмаа гэхэд араас нь дэмжээд өгөх хэрэгтэй байна.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахлуулан батлуулж, инновацийн тухай хууль, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай хууль зэрэг залуучуудад зориулсан ажлуудыг хийсэн байна.
Их хурлын хамгийн залуу гишүүн гэдэг утгаараа залуучуудаа төлөөлөн ажиллаж тэдний дуу хоолой болохыг хичээж ирлээ.