Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!
2020.06.13
Орон нутгийн хөгжил

Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!

Иргэд сонгогчидтойгоо хийх уулзалтууд маань амжилттай үргэлжилсээр байна.

6 дугаар сарын 2-ны өдөр Сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа албан ёсоор эхэлснээс хойш 26 хороондоо нийт 32 удаагийн уулзалтаар 10 мянга гаруй иргэдтэйгээ биечлэн уулзаж, мөн тооны иргэдтэйгээ цахим шууд дамжуулалтаар санал бодлоо солилцож Монгол Ардын Намаас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, ажлуудынхаа талаар ярилцаж, санаа бодлоо солилцлоо

Монгол Ардын Намын энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн хамгийн чухал зорилт нь иргэдийн нэгдсэн хуримтлалын тогтолцоог бий болгож Монгол хүн бүр хуримтлалтай болох, түүнийгээ эдийн засгийн эргэлтэнд оруулж арвижуулах, түүгээр дамжуулан нийгмийн дундаж давхаргыг дэмжих урт хугацааны бодлогоо танилцуулж байна. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд уул уурхай, газрын доорхи баялагаа тэгш хуваарилах замаар дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Үндэсний баялагийн санг байгуулах ажлыг нэг багийн нэр дэвшигч Д.Сумъяабазар сайд маань санаачлан хэрэгжүүлэх гэж байна.

Түүнчлэн багийн маань нэр дэвшигч П.Анужин маань Эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, хүүхэд багачуудын хоол хүнсний эрүүл ахуй, цаашлаад эрчүүдийн эрүүл мэнд, дундаж наслалтыг уртасгах асуудлыг нарийн харж бодлого боловсруулаад байна. Эдгээр бүх асуудлыг багцлаад харах юм бол, нийгмийн хамгааллын тогтолцоог шударга, зөв зохистой бодлогын хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого шийдвэрийг иргэдийн амьдралд шууд хэрэгжүүлэх арга зам нь нийгмийн даатгалын тогтолцоо буюу тэтгэврийн шинэчлэлийн асуулалтай нягт холбогдоно. Иргэдийн амьдралын баталгаа болсон хуримтлалын тогтолцоо, тэрхүү хуримтлал нь хамгийн том хөрөнгө оруулагч болсноор төрөөс иргэдийнхээ амьдралд үзүүлэх эерэг нөлөөлөл илүүтэй тодорхой болж, хэрэгжих механизм нь гацаа саадгүй ажиллах бүрэн боломжтой болох юм.

Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!! Хүчээ нэгтгэхэд 11 хоног үлдлээ.

ШИНЭ МЭДЭЭ