Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад Кембриджийн хөтөлбөр хэрэгжинэ
2020.06.10
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад Кембриджийн хөтөлбөр хэрэгжинэ

Сонгууль дөхөхөөр ярьж байгаа сэдэв огт биш. Өнгөрсөн хугацаанд миний бие өөрийн сонгогдсон 72-р тойрог буюу СХД-ийн 18,19,23,27,29,38,39 дүгээр хороодод нийт 3 сургууль, 7 цэцэрлэг байгуулсан байна. СХД-ийн 23-р хороонд анхны ЕБС болох 143 дугаар сургуулийг байгуулж өнгөрсөн 9 дүгээр сарын 1-нд ашиглалтанд орсныг иргэд сонгогчид маань мэдэж байгаа байх.

Рояаль Академи гэж миний өөрийн байгуулсан Их Британийн боловсролын хөтөлбөрийг Англи хэл дээр хэрэгжүүлдэг сургууль бий. Тэр сургуульдаа багш нарыг үнэ төлбөргүй сургаж, сонгон шалгаруулалт хийгээд 20 багшийг Кембриджийн хөтөлбөрийн Англи хэлний хичээлийг заах мэргэшлийн сертификат олгосон. Тус 20 багш энэ намраас 143 дугаар сургууль дээр хичээлээ зааж эхэлнэ. Энэ бол Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж буй анхны алхам. Цаашлаад СХД-ийн бүх сургуулиудад энэ жишгийн дагуу Кембриджийн хөтөлбөрийг нэвтрүүлэхээр зорьж байна.

Заавал өндөр төлбөртэй сургуульд суралцаж тэр хөтөлбөрийг эзэмших биш Ерөнхий боловсролын сургуулиуд нь ч тэр хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгэмд бэлтгэн гаргаж буй ирээдүй хойч үеэ дэлхийн хүн болгон бэлтгэхэд энэ ажил туйлын чухал юм.

Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!

ШИНЭ МЭДЭЭ