МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.05.07
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Залуусын хүсэж буй зүйл бол инновацийн татваргүй бүсийг хамтын оффист түшиглэн байгуулах

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.07\ хуралдаанаар  “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай”  тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал

Гол зорилтууд бол инновацын үйл ажиллагааг өргөжин хөгжүүлэхэд хэрхэн дата эрх зүйн орчин нөхцөл бололцоог бүрдүүлэх вэ гэдэгт байгаа. Өнөөдөр 100 гаруй залуучууд, инновацын үйл ажиллагаа явуулж байгаа старт апуудын төлөөлөл зүүмээр холбогдоод хэлэлцүүлэг яг одоо шууд явж байна. 

Энэ залуучууд инновацын тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай ШУ-ны паркыг, инновацийн татваргүй бүсийг хамтын оффист түшиглэн байгуулах зорилтыг оруулж өгөөч гэсэн хүсэлтээ илэрхийлж байна. 

Хэдий болтол бид ШУ, Инноваци хоёроо холих вэ. 2012 оны инновацын тухай хуулийг энэ удаагийн парламент миний бие ажлын хэсгийг ахлан батлуулсан. Хамгийн чухал дэвшил бол хамтын оффис гэж юу юм хэрхэн бүртгэжүүлэх, ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг тодорхой болгож өгсөн. Мөн өндөр технологийн компиануудыг татварын бодлогоор дэмжинэ гэж оруулж өгсөн.  Энэ ажлыг бид үргэлжлүүлэх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ