2019.12.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Залуу багш нарын холбооны тэргүүн дээд шагнал “Оюуны элч-2019”-ын эзэд тодорлоо
УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбооноос зохион байгуулдаг оны шилдэг багш нарыг тодруулах “Оюуны элч-2019” шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо.
Үйл ажиллагааг нээж УИХ гишүүн, Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч Н.Учрал үг хэлж холбооны үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг танилцууллаа.
Монголын Залуу Багш нарын холбоо нь 2008 онд Баянзүрх дүүргийн залуу багш нарын санаачлагаар үүсэн байгуулагдаж байсан бол 2015 оны 9-р сараас үндэсний хэмжээний байгууллага болох зорилт дэвшүүлэн бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Дэлхийн 150 гаруй орны 3500 байгууллага, 10,000 гаруй гишүүд дэмжигчтэй Олон Улсын Багш нарын холбооны /NAFSA/ жинхэнэ гишүүн, Юнескогийн зөвлөх эрхтэй байгууллага Дэлхийн Боловсролын Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах болсон. Одоогоор Монгол орны 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Авьяас билэг, оюун ухаан , ур чадвараараа 2019 онд бусдыгаа манлайлсан нийт 10 багшийг шилдгээр шалгаруулж, 500.000 мянган төгрөгийн урамшуулал олголоо. Оны шилгүүдээр
- Б.Баяржаргал СХД 62-р сургууль,
- Б.МөнхбаярСХД 156-р цэцэрлэг,
- Б.Цагаанцоож СХД 67-р сургууль,
- М.Одбаяр Архангай аймгийн 1-р сургууль,
- Б.Энхнаран Сүхбаатар аймгийн ЕБС-ийн 1-р сургууль,
- Н.Бадамсүрэн Налайх дүүрэг Эрдмийн оргил цогцолбор,
- П.Хэнмэдэх Дархан уул аймаг Оюуны ирээдүй цогцолбор сургууль,
- Н.Мягмарханд СХД Ирээдүй цогцолбор,
- М.Солонгонцацрал Чингэлтэй дүүрэг Монгол Солонгос хамтарсан полтекник коллеж,
- Ч.Пүрэв-Очир ХУД 52-р сургуульшилдэг багшаар тус тус шалгарлаа.
Шилдэг багшийг тодруулахдаа Боловсролын салбарт гурваас дээш жил ажилласан 40-өөс доош насны ажил, мэргэжлийн ур чадвар, санаачлага, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан ажилласан зэргийг харж тодруулсан байна. Мөн нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон, гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн зэргийг гол үзүүлэлт болжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Цахим ур чадвар олгох төв нээгдлээ
2022.12.16