http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ази, номхон далайн бүс хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2019.11.20
Гадаад харилцаа

Н.Учрал дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ази, номхон далайн бүс хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Н.Учрал “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан билээ.

Тэрээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ази, номхон далайн бүс хариуцсан төлөөлөгч Дэвид Симмонс, Юсризам Шарифуддин нарыг хүлээн авч уулзаж Оюуны өмч, түүнийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.

Дэлхий дахины хөгжлийн чиг хандлага дэвшилтэт техник технологи, патент, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлээр хөгжиж байна. Өнөөдөр үйлдвэрийн мэдлэгийг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололтуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засгийг төрөлжүүлэх нь чухлаар тавигдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ