2019.10.04
Гадаад харилцаа
"Фэйсбүүк” группийн Ази номхон далайн бүсийн бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэнийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар өнөөдөр "Фэйсбүүк” группийн Ази номхон далайн бүсийн бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэнийг хүлээн авч уулзлаа.
Манай улсын хүн амын 2,1 сая нь фэйсбүүк" сүлжээг хэрэглэж байна. Интернетийн цаашдын хандлага хөгжил, сошиал цахим орчныг зөв болгох талаар тус уулзалтаар санал солилцлоо.
Фэйсбүүк группийн зүгээс "Ногоон суваг"-ийг нээн ажиллуулж байгаа бөгөөд үндэсний аюулгүй байдал, хүний амь нас, аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл, хуурамч аккаунт зэргийг нэн чухал шаардлагатай үед тус сувагт хандаж мэдээллийг устгуулах, засаж залруулах боломтжой болсон талаар мэдээллэсэн байна.
ШИНЭ МЭДЭЭ
Цахим ур чадвар олгох төв нээгдлээ
2022.12.16