МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: ЖДҮС-аас хөнгөлөлттэй зээл авахад нөлөөлсөн бол шалгуулахад бэлэн байна
2018.10.29
Улстөр

Н.Учрал: ЖДҮС-аас хөнгөлөлттэй зээл авахад нөлөөлсөн бол шалгуулахад бэлэн байна

УИХ болон Засгийн газрын зарим гишүүдийн хамааралтай компаниуд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан талаар мэдээлэл олны анхаарлын төвд байгаа билээ. Эдгээр гишүүдийн дотор УИХ-ын гишүүн Н.Учралын нэр байгаа юм. Тэрээр өөрийн Фэйсбүүк хуудаснаа тайлбар хийлээ. 

Тэрээр,

"Миний бие Англи - Монголын парламентын бүлгийн албан урилгаар УИХ-ын гишүүдийн хамт Англи улсад ажиллаж байна. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр ЖДҮС-аас нэр бүхий УИХ-ын гишүүд нэр нөлөөгөө ашиглаж, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд зээл авч өгсөн хэмээн мэдээлэлсэн байна. Үүнд миний аавын 100 хувь эзэмшдэг "Хүннү" ХХК нэр дээр олгогдсон зээлийг миний ямар нэг нөлөөтэйгөөр авсан хэмээн гүтгэж, сөрөг ташаа мэдээллүүдийг цацуулсантай холбогдуулан тайлбар хийж байна. 

1992 онд байгуулагдсан "Хүннү" ХХК-ийг миний аав байгуулсан, надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. Энэ компани ЖДҮС-аас явуулсан нээлттэй сонгон шалгаруулалтаа, төслийн багийнхаа бичсэн төслөөр оролцсон. Мөн өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авсан байна. Авсан зээлийн төсөл нь эх орондоо нэмүү өртөг, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм. Тодруулбал, Чацарганаас эфирийн тос гаргаж авч, 20 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.  4 жилийн хугацаанд хэрэгжих төсөл байсан байна. Энэ төсөл хэрэгжсэнээр эх орондоо ажлын байр нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргана гэж үзсэн учраас шалгаруулсан гэсэн мэдээлэл байна. Ингээд 

Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ.

Би УИХ-ын гишүүн болсноороо эсвэл байснаараа миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнест саад тотгор учирна гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ