2018.06.15
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Эхлээд Хөрөнгийн биржээ хувьчил

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал Хөрөнгийн биржийг эхлэж хувьчлаж, цэгцэлчээд дараа нь бусдыг нь Хөрөнгийн биржээр дамжиж хувьчлах хэрэгтэй гэдгийг хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал

Өмч хувьчлалын асуудал нийгмийн анхаарлын их татаж байна. Өмчийг хувьчлах нь зөв үү буруу юу гэдэг чиглэл гаргаад? бид зөв бурууг нь шийдэх юм байна. Үүнийг зөв бурууг нь тогтоохын тулд хэрхэн ямар арга замаар яаж хувьчлах вэ гэдэг нь илүү их тодорхой байх ёстой.

Нээлттэй байдлаар, олон нийтэд арилжаална гээд лоозогнож байна.

УИХ ч бай хэн ч бай өмчийн эзэн хэзээ ч өөрийнхөө хөрөнгийн үнэлгээг тогтоохгүй.  Өмчийн үнэлгээг ямар үндэслэлээр оруулж ирсэн вэ? Хэрэвээ энэ өмч хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан явуулах гэж байгаа бол хөрөнгийн биржийнхэнтэй хамтран хөрөнгийн зах зээлийнх нь үнэлгээг хийгээгүй юм бэ? 

Өнөөдөр Хөрөнгийн бирж, Төрийн банкыг хувчлана гэж байна. Эхлээд Хөрөнгийн биржээ эхэлж хувьчлахгүй яасан юм. Ингэхгүй бол олон нийт эзэн нь тодорхой болчихсон юм байх гэсэн хардлага байна ш дээ.

Үнэхээр нээлттэй компани болох гэж байгаа бол Хөрөнгийн биржээ эхлээд хувьчил. Хөрөнгийн биржээр хувьчлана гэчхээд өнөө Хөрөнгийн биржээ хамт хувьчлана гэж байна.

Ийм практик хаана ч байхгүй. Яаж бодоод, хар ухаанаар бодоод л ойлгохгүй байна. Бусад улсын олон сайн жишээ байгаа шүү дээ. Яг үүний дагуу ийм хувьчлал хийх гэж байгаа гээд орж ирээгүй юм. Үнэхээр хувьчлах гэж байгаа бол эхлээд Хөрөнгийн биржээ хувьчил. Дараа нь ээлжлээд хувьчил. 

ШИНЭ МЭДЭЭ