2018.05.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэг байгуулах талаар анхаарах ёстой

 Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хэлэлцлээ.

 УИХ-ын гишүүн Н.Учрал: 

СХД-т 820 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Энэ тооны эцэг, эх ажил хийж чаддаггүй учраас, орлого муу. Тэгээд түлш авч чаддаггүй. Олдсоноо түлдэг, ингээд  утаа бий болдог. Миний хувьд энэ асуудлыг зүгээр хараад суусангүй. "Тэмүүжингийн андууд" гэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв байгуулсан. Одоо 71 хүүхэд хамрагдаж байна. Бас 4 ээж энд ажилладаг. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд анхаарах хэрэгтэй. Агентлаг байгуулж болно. Гэхдээ төсөв дээр тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэг байгуулах талаар анхаарах ёстой. Тэгээд сайдаас "Тэмүүжингийн андууд" цэцэрлэгт  шаардлагатай байгаа сэргээн засахад зориулсан хэрэгцээтэй зүйл дээр туслах болом бий юу гэдгийг тодруулъя.

УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд С. Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харж байгаа хүмүүс ажил хийж чаддаггүй. Сэтгэл санаагаар маш  их дарамттай байдаг. Энэ хүмүүст олгож байгаа тэтгэмжин дээр анхаарах цаг болсон. Амьжиргааны төвшинтэй уялдуулан тэтгэмжин дээр нэмэгдэл олгох тал дээр хууль эрхзүйн өөрчлөлт хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэх боломжтой 70 орчим мянган иргэд байдаг. Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган хүн хөдөлмөр эрхлэж байна. Дэлхий нийтийн чиг хандлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх бодлого баримталж байгаа. "Тэмүүжингийн андууд" цэцэрлэгтэй холбоотой асуудлыг дараа нь ярилцаж, шийдэх боломж бий.

ШИНЭ МЭДЭЭ