2018.04.26
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Ц.Гарамжав: Түр хороо ажлаа юунаас хэлэх гэж байна вэ?

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүн санаачлан боловсруулж 2018 оны 4 сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Өмнөх зууны үед Эрчим хүчний салбар үүсэж байсан, үүнтэй адил энэ зуунд  цахим технологи орж ирж байна. Өнөөдөр цахим орчинд бүх насныхан байна. Байгууллага бүр цахим салбартай байна. Энэ орчинд сөрөг, давуу талууд байна. Бидэнд нэгдсэн бодлого хэрэгтэй. Нийгмийг хурдасгаж байгаа нь үнэн, гэхдээ хууль эрхзүйн орчныг дэс дараатай хэрэглэх хэрэгтэй. Гадагшаа маш их хөрөнгө гаргаж байна. Үүнийгээ хэмнэх тал дээр бодлого хэрэгтэй. Бас аюулгүй байдлын асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ түр хороо ажлаа юунаас хэлэх гэж байна вэ?

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Өмнөх хуулиар Бүртгэлийн хууль орж ирээд буцаагдсан. Үүнтэй адил бүх хуулинд  яаж дижиталл шилжилт хийх вэ? гэж яригдах зүйл их байна.

Хууль бүр дээр дижиталл шилжилт хийх хэрэгтэй байгаа.

Амьдралын хэрэгцээ шаардлагад нийцсэн аплекейшин ашиглахаар хүн бүр бүх салбарыг ашиглаад ирнэ. Тэгээд өөрчлөлт орно. Зүгээр ТҮЦ машин ажиллуулах нь өөрчлөлт биш. Хүн биш дата гүйхийг хэлээд байгаа юм. Энэ асуудал нэг салбарын ажил биш учраас түр хороо байгуулах нь зүйтэй гэж харж байна.

ШИНЭ МЭДЭЭ