2018.04.26
Эдийн засаг, Худалдаа
Б.Бат-Эрдэнэ: Мөнгө төгрөг гувчуулсан этгээдүүдтэй холбоотой асуудлыг яаж зохицуулсан бэ?
Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Энэ хууль мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хууль. Гэтэл үүний цаана мөнгө угаах, татвараас зайлах, оффшор дансанд мөнгөө нуух энэ асуудлыг яаж зохицуулсан бэ? Төрийн эрх мэдлээр дамжуулан мөнгө төгрөг гувчуулсан этгээдүүдтэй холбоотой асуудлыг яаж зохицуулсан бэ?
УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа:
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль эцсийн өмчлөгчийг тогтооход чиглэгдэж байгаа. Оффшор дансанд мөнгөө хийгээд хууль дүрмээр нь оруулж ирдэг асуудал байгаа. Үүний цаана ямар этгээд байгааг тогтооно. Мөнгө угаах гэмт хэрэг Эрүүгийн хуулиараа зохицуулагдаад явна.
Мөнгө угаах гэхээсээ илүү Мөнгө угаахыг санхүүжүүлэхийн эсрэг хууль.
Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон орлогыг мэдсээр байж нуун дарагдуулсан, шилжүүлсэн, хэлбэрийг нь өөрчилсөн шууд бусаар ийм үйл ажиллагааг явуулж байгааг ойлгож байгаа. Энэ утгаараа харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа хийгдсэний үр дүнд эцсийн өмчлөгчийг тогтооход энэ хууль чиглэгдэнэ.