Н.Учрал: Цахим гэдэг үгийг орхиод , дижитал шилжилт тоон технологи яръя
2018.01.25
Хууль, эрх зүй

Н.Учрал: Цахим гэдэг үгийг орхиод , дижитал шилжилт тоон технологи яръя

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н. Учрал Улс орон даяар дижитал шилжилт ярьж байна. Цахим гэдэг үгийг орхиод, дижиталл шилжилт тоон технологи яръя гэсэн байр суурьтай байсан.

Ерөнхий хууль гэхээсээ илүү Улсын бүртгэлийн агентлаг эрх зүйн хууль шиг болчихсон. Улсын бүтгэлийн хуульд дорвитой өөрчлөлт оруулж байна уу? Улс орон даяар дижитал шилжилт ярьж байна. Энэ бол тоон шилжилт.

Тоон шилжилт гэдэг бол Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээсээ нэхдэггүй шилжилтийг хэлэх ёстой.

Бид Инновацийн тоон технологийг яръя. Энэ цахим мэдээллийн сан гэдэг бүлэгт хоцрогдсон зүйл ороод ирчихсэн юм биш үү? Энэ хууль гарснаар иргэний өмнөөс дата гүйдэг систем байх хэрэгтэй. Заавал 100 айл дээр бүртгэл хийлгэх гээд хүлээх хэрэг байна уу? Датануудыг холбох технологи сууж өгөх хэрэгтэй.

Цахим иргэний үнэмлэхтэй болсон хэрнэ нотариатаар баталгаажуулах хэрэг байна уу? Цаашдаа бүртгэлийг блокчейнээр явуулаад нотариатыг байхгүй болгох хэрэгтэй. Төр иргэддээ яаж үйлчлэх вэ? гэхээр дата хоорондоо гүйдэг систем. Гар утсаараа бүгдийг хийх цаг болсон. Цахим гэдэг үгийг орхиод, дижиталл шилжилт тоон технологи ярья.

Н.Учрал гишүүний асуултанд ажлын хэсгээс дараах хариултыг өглөө.

Энэ хуулийн төсөл батлагдвал төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгааны хуулбар, гэрлэсэн эсэх лавлагаа, гэрлэлт бүртгээгүй лавлагаа гэсэн 5 төрлийн бичиг баримтыг иргэнээс нэхэх шаардлагагүй болно.

Өнөөдрийн байдлаар Нийслэлд 156 хорооноос 120 нь онлайнд шилжсэн. Хөдөө орон нутгийн 332 сумнаас 25 сум онлайнд шилжсэн.  2018 онд 50 сум онлайнд шилжинэ. Манай улс онлайнд бүрэн  шилжиж байж дэвшил гарна.

Н. Учрал гишүүн:Дэвшилтэд санал, санаачлага оруулсан хууль болоосой гэж хүсэж байсан. Бүртгэлийн байгууллагын чадамжийг дээшлүүлсэн хууль гэж ойлгогдож байна. Хувийн компаниуд технологийн дэвшлийг ашиглаад хэрэглэгчдэдээ  хүрч чадаж байна. Энэ хуулинд иргэн биш дата гүйдэг технологи харагдахгүй байна.

ШИНЭ МЭДЭЭ