2018.01.19
Хууль, эрх зүй

Н.Учрал: Энэ хуулийг иргэдэд зөв таниулаарай

Н.Учрал:Энэ хуулийг иргэдэд зөв таниулаарай

Өнөөдөр /2017.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ ард түмний амьдрал хэцүү байгаа энэ үед, болгоомжлох асуудлуудыг мартаж болохгүй шүү гэсэн байр суурьтай байсан.

Хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ мартаж болохгүй, том асуудал бий. Нийгмийн сэтгэл зүйг бэлдэх, сурталчилгаа хэрэгтэй байна. Хууль үйлдвэрлэдэг хэрнэ, сурталчилж чадахгүй байна. Эд, эрхтнээ зарах асуудал гарна шүү. Байрны зээлээ төлж чадахгүй байна. Бөөрөө зарна гэсэн зар явж байсан. Ганцхан эрүүгийн хуулиар зохицуулж чадахгүй. Энэ хуулийг гарсаны дараа хууль сурталчлах, зөвөөр таниулах ажлууд Төрийн захиргааны төв байгууллага Эрүүл мэндийн яам маш сайн таниулах хэрэгтэй. Ард түмний амьдрал маш хэцүү байгаа. Донорын хууль өндөр хөгжилтэй орнуудад маш сайн хэрэгждэг. Манайх шиг оронд маш хэцүү. Сураггүй алга болсон маш олон хүн бий. Нийгмийн сэтгэл зүйг сайн бэлдээрэй. Амьдралд дээр зөв хэрэглэхэд нь туслаарай.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д. Гантулга

Нийгэмд болгоомжлол байдаг. Хууль сайжирч байгаа учраас эрсдэлүүдийг шийдэх олон заалт орсон. Зөвхөн гэр бүлийн гишүүдэд эрхтэн шилжүүлэх эрх олгож байгаа. Эд эрхтэнтэй холбоотой асуудлыг сурталчлах асуудал хаалттай байдаг. Зөвхөн цусны донор дээр сурталчилгаа байдаг. Алга болсон хүүхдүүдийн асуудал дээр  Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Н. Учрал хууль сурталчилна гэдэг нь иргэдийнхээ сэтгэлзүйг бэлдэж, уран сайхны аргаар ойлгуулдаг юм 

ШИНЭ МЭДЭЭ