Н.Учрал: УИХ дээр дахиж битгий ЗУУХ ярь
2018.01.11
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Н.Учрал: УИХ дээр дахиж битгий ЗУУХ ярь

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Н.Учрал одоо дахиж зуух ярьж ард түмнийг битгий мунхруулаач ээ. Өнөөдрийн агаарын бохирдол 90 гаруй хувьд, хөрсний бохирдол 88 хувьд хүрсэн байна. БНХАУ нэг жилийн дотор агаарын бохирдлыг 21 хувиар агаарын бохирдлыг бууруулчихлаа. Энэ улс газ, цахилгаан хоёроор л үүнийг шийдсэн. Өнөөдөр дэлхийн доог, тохуу болох асуудал битгий яриа гэсэн юм

Тэр үргэлжлүүлэн Зарим хэсэгт нь утаа гардаггүй зуух тараана” ийм юм УИХ-ын чуулганы танхимд дахиж битгий ярь гэж хичээнгүйлэн гуйж байна. Одоо бие биеээ хуурах хэрэггүй. Ирэх хагас сайн өдөр би 23-р хороонд нүүрс тараана. Ард түмэн даарч байна. Энэ татварыг чинь төлөх гэж ард түмэн нуруугаа авахуулж байна. Тиймээс би нүүрс тараана. Яагаад гэвэл тэнд хүүхдээ хөхүүлээд сууж байгаа эмэгтэйг дааруулахгүйн тулд...Та нар бодитой шийдвэр гаргаж чадахгүй бол өнөөдрийг аргална. Яагаад гэвэл өнөөдөр хүмүүс дулаахан орчинд амьдрах ёстой. Битгий үлгэр ярьж ард түмнийг мунхруул гэсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ