2017.12.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Анхааралтай хандаж байна, хүндэтгэлтэй хандана гэдэг үгэнд одоо ИТГЭХГҮЙ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар  Төрийн албан хаагчдын тухай хуулийн шинэчлэсэн найруулгыг баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа хэлсэн юм.

Тэрбээр “УИХ-д орж ирээд хоёр үгийг их сонсож байна. Нэг нь салбарынхан асуудлыг “анхааралтай ажиглаж байна” гэдэг бол хуулийн төсөлд ажлын хэсэг “таны саналыг хүндэтгэж байна” гэдэг үг. Яагаад УИХ-ын гишүүдийн үгийг тоодоггүй юм бэ. Энэ хууль гараад бодлогын хувьд ямар ч шинэ зүйл байхгүй. Энэ зүгээр төрийн албан хаагч хэрхэн дэвших тухай хууль. Төрийн албанд салхи орохгүй байхаар болж байгаа энэ хуулиар чинь.

Яамны мэргэжилтэн хийхгүй бол газрын дарга болдоггүй, газрын даргаар 8 жил ажиллахгүй бол яамны ТНБ дарга болохгүй. Нөгөө хэдэн бугшсан хүн нь дарга, цэргээ хийгээд явна. Энэ хуулиар хувийн байгууллагад ажилладаг, гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшсэн хүн төрийн албанд ажиллаж боломжгүй болж байна.

Зөв санаачлагуудыг яагаад дэмждэггүй юм бэ. Би бүтэн жил ярьж байна. Төрийн албаныхаа хууль багш, эмч нарыг “ТЭРГҮҮЛЭХ САЛБАР” гэдэг үгийг нэмээд өгөөч гэж..битгий үг хамарлаад байгаач. Миний санал унахад таны саналд хүндэтгэлтэй хандана гэж хэлсэн. Эцсийн хэлэлцүүлэгт алга. Анхааралтай хандаж байна, хүндэтгэлтэй хандана гэж гэдэг үгэнд одоо итгэхгүй" гэсэн юм.

 Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар хариулт өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ