УИХ-ын гишүүд
2017.11.29
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Усны үнэ замбараагүй хэрэглээг өөгшүүлсээр байна

Усны дуусашгүй нөөцтэй мэт усаа хэрэглэж байгаад мэргэжилтэнүүд шүүмжлэлтэй хандаж байна. Одоогоос гурван жилийн өмнө усны үнийг нэмсэн ч бодит байдалд хэмнэлт бий болж чадахгүй байна.

 Монгол улс усны нөөцөөрөө дэлхий 173 орноос 104-т орж байна.

Усны нөөц багатай орны тоонд зүй ёсоор багтаж байна. Гэтэл усаа үнэ цэнэгүй болтол нь замбараагүй хэрэглэх болсон нь эрсдэл дагуулж байна. 2014 онд орон сууцны усны хэрэглээг 48 мөнгө болгож, аж ахуй нэгжийг 55 мөнгө байсныг 1,2 төгрөг болгож нэмсэн.

Иргэд хэдэн төгрөгийн үнэтэй ус хэрэглэж буйгаа мэдэхгүй барахгүй усны үнэ хангалттай хэмжээнд бишийг илэрхийлж байна.

ШИНЭ МЭДЭЭ