МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.12.27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дээд боловсролын шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Дээд боловсролын шинэчлэл: Судалгааны их сургуулийн бодлогын цогц шийдэл” хэлэлцүүлгийг УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооноос санаачлан БСШУСЯ-тай хамтран МУИС-ийг түшиглэж зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн дэд захирлууд болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, БСШУС-ын сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, МУБИС-ийн захирал Д.Мандах, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, ХСИС-ийн захирал Ө.Энхтөр болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ