“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2017” боллоо
“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2017”
2017.11.27
Эдийн засаг, Худалдаа

“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2017” боллоо

“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2017” боллоо. Уг чуулган нь төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренершипын боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Тус чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Н.Учрал оролцлоо.

Өнгөрсөн жилийн чуулганаар олон улсад гарааны бизнесийн тогтвортой экосистемийг бүрдүүлж буй туршлагыг судалсны үндсэн дээр олон улсын жишгийн дагуу Монгол Улсад энтрепренершипийн экосистемийн 5+1 бүрэлдэхүүн хэсгүүдээр, Монгол Улсын тэргүүлэх салбарууд болох хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбаруудад гарааны бизнесийг хэрхэн хөгжүүлэх талаар тус тус хэлэлцсэн.

Олон улсад гарааны бизнесийн тогтвортой экосистем дараах таван бүрэлдэхүүнд тулгуурлаж байна. Тодруулбал, соёл, авьяас, ур чадвар, нягтрал, хууль эрх зүй, санхүү, хөрөнгө оруулалт гэх мэт.

Энэ оны ээлжит чуулганыг энтрепренершип буюу гарааны бизнесийн таатай экосистем бүрэлдэхэд зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай “нягтрал” сэдвийн хүрээнд  зохион байгуулж байна. 

ШИНЭ МЭДЭЭ