2017.10.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Уран зохиол биш хууль шүү дээ

УИХ-ын 2017.10.27-ны үдээс өмнөх хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал дараах байр суурийг илэрхийлэв.

Багш, эмч нарыгаа төрийн тэргүүлэх үйлчилгээний алба гэж оруулъя гэдэг саналыг төрийн байгуулалтын байнгын хороонд явуулаад л байдаг, энд дэмжигдэж орж ирээгүй байна.

9.1.5-д төрийн тэргүүлэх үйлчилгээний алба, 9.1.6-д бусад үйлчилгээний алба гэж оруулах ёстой.

Бид валютын сангын тохирцооноос болж цалинг нь нэмж чаддаггүй юмаа гэхэд ядаж нэг үг битгий харамлаач ээ.

Багш эмч нар чинь ядаж нэр хүндтэй байхыг хүсэж байна. Нэр хүндийг нь хуулиараа хамгаалмаар байна.

Тийм учраас энэ 9 зүйлийг унгаагаад миний оруулж ирсэн саналыг дэмжээч ээ гэж гишүүдээсээ хүсэж байна.

Гэтэл чин үнэнчээр зүтгэнэ гэж уран зохиолын хэллэг оруулж ирсэн, бүр зиндаа гэдэг үг хүртэл орж ирсэн байгаа, энэ чинь уран зохиол биш хууль шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ