2017.05.11
Хууль, эрх зүй

Н.Учрал: Төсөв мөнгө, цаг хугацааны хувьд алдагдалтай байдгийг засах хэрэгтэй

УИХ-ын өнөөдрийн /2017 оны 05 сарын 11/ чуулганаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын барьсан хуульд олон гишүүд сөрөг хандлагатай байсан бол УИХ-ын гишүүн Н.Учрал дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Н.УЧРАЛ: 480 ГАРУЙ ХУУЛИАС 20 ГАРУЙД НЬ Л ХАМААРНА

Энэ хуулийг би дэмжиж байна. Хуулийн давхардал, хийдэл арилгах шаардлагаар нэг зохицуулалт хийх гэхээр заавал 6 аргачлалын дагуу явах ёстой болдог. Ганц зохицуулалт дээр ажиллахад л 6 аргачлал хийхээр төсөв мөнгө, цаг хугацааны хувьд алдагдалтай байна. УИХ-ын гишүүд өөрсдөө ч гэсэн яриад эхэлсэн байсан.

Энэ хууль тогтоомжийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий. Зөрчилдөөнтэй байгаа зарим зүйл дээр ажиллах гэхээр олон аргачлал давж, судалгаа хийнэ. Түүнийг дагаад зардал мөнгөний асуудал ч гэсэн гарч ирдэг. Иргэдийн амьдралд тулгамдаж байгаа зохицуулалтыг яаралтай шийдэх гэхээр хугацаа алдаж байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа 480 гаруй хуулиас 20 гаруй хуульд л хамаарах асуудал юм. Тиймээс хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих ёстой.

ШИНЭ МЭДЭЭ