УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.04.07
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Норм норматив мөрдүүлэх ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал төсвийн норм нормативыг хуульчлах ёстой гэсэн юм.    

УИХ-ын гишүүн Н.Учрал

Уг хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байна. Миний бие хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Төсвийн норм нормативыг хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзээд хуулийн төсөл санаачилсан. Уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гээд Засгийн газар буцаасан.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын дээд хязгаарыг хуульчилж өгснөөр дур зоргоороо авирладаг, төсөвтөө тааруулж бүтцээ данхайлдаг байдал үгүй болно. Тиймээс миний санаачилсан хуулийн төслийг улам боловсронгуй болгож, төсвийн норм нормативыг хуульчлах нь зүйтэй гэсэн саналтай байна.

Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг ашигтай ажиллуулах эсвэл хувьчлах хэрэгтэй байх. Төсвийн зарцуулалтад хязгаарлалт тогтоож, хяналт тавьж болох уу?

Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмчийн газар зэрэг стратегийн шинж чанартай газрууд ажиллаж, эдийн засгаа солонгоруулахад хувь нэмрээ оруулах гэхээр ажиллах нөхцөл байдал, боломж бүрдэхгүй байна.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон нь олон улсад манай улсын талаар эерэг дохио өгч, цаашид франчайнг эсвэл лицензийн гэрээ хийх гэхээр оюуны өмчийн асуудал сөхөгддөг.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрууд нэгдсэнээр ямар хэмнэлт хийсэн бэ гээд судлаад үзэхээр 1 сая төгрөгийн цалингийн хэмнэлт хийснээс бусдаар өмнөхтэй яг адилхан байсан. Энэ мэт хэмнэсэн нэр зүүсэн хэмнэлт хийж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх гол байгууллагаа хөгжүүлэхийн оронд өнөө, маргаашаа аргацаан амьдарч байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд ажлын хэсэг гарч, Боловсролын магадлан итгэмжлэх зөвлөл, Сургалтын зээлийн сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан. Нийт оюутны 23 нь сургалтын төлбөрийн зээлд хамрагдсан байна. Банкууд маш өндөр босго тавьснаас болж, манай намын мөрийн хөтөлбөрт багтсан сургалтын зээлийн сан ажиллахаа болилоо.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

Төсвийг норм нормативтай болгоё гэсэн таны саналыг бид анхааралдаа авсан. Гэхдээ норм нормативтай болгож мөрдүүлэх гэхээр цаг хугацаа, нөхцөл байдал, зардлын хувьд ондоо, ялгаатай байна.

Тиймээс улсын хэмжээнд нэг норм нормативтай байна гэвэл нилээд бэрхшээл тулгарна. Сургалтын төлбөрийн зээлийн босго, шаардлага өндөр байгаа нь эргэн төлөгдөх асуудлыг банкууд үүрүүлснээс болж байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ