УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.01.12
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Бусад оронтой өрсөлдөхүйц Арбитртай болмоор байна шүү дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа. 

Уг хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүдийн асуултад тайлбар өгсөн юм. 

УИХ-ын гишүүн Н.Учрал

"УИХ-ын нийтлэг эрх ашгийг хөндөөгүй байх ёстой. Улс орны эрх, ашгийг хөндөж байгаа аливаа маргааныг Арбитраар шийдвэрлүүлэхгүй.

Хэрэг маргааныг шийдэх гэхээр Монголын дотоодын арбитр нь олон улсад хүчгүйддэг. Учир нь одоогийн Арбитрын тухай хууль НҮБ-ын загвар хуульд нийцэхгүй байна. НҮБ-ын загвар хууль бол олон улсын жишиг шүү дээ. Бид нар өнөөдөр уг хуулийг НҮБ-ын загвар хуульд нийцүүлэх ямар хэрэгтэй юм бэ гэж ярьж болохгүй байх.

УИХ-ын гишүүд олон улсын жишигт нийцсэн хууль, тогтоолын төсөл баталснаар тэр нь олон улсад хүчин төгөлдөр хуульд тооцогдож, Монголын арбитр хүчтэй болно. Бусад улстай өрсөлдөхүйц хэмжээний чадавхтай арбитртай болмоор байна шүү дээ. Үүний тулд Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих нь зүйтэй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн яриад буй асуудал бодитоор тулгараад байна. Тийм учраас уг хуулийн төслийг баталж, дотооддоо тулгамдсан асуудлаа шийдэх хэрэгтэй.

Бизнесийн аливаа гэрээ хэлэлцээрт Арбитрын хэлэлцээртэй бол Арбитраар шийдвэрлүүлнэ гэдэг. Үүнийг мушгин гуйвуулах хэрэггүй. Иргэний шүүх маргаан эцэс төгсгөлгүй үргэлжилж байна. Шүүхээр шийдвэрлүүлье гэхээр цаг хугацаа алдаж байна. Бизнесийн компаниудаа уг хуулиар дамжуулан дэмжих ёстой шүү дээ."  

ШИНЭ МЭДЭЭ