2016.12.06
Эдийн засаг, Худалдаа
Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулах тухай албан бичиг хүргэлээ
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Гантулга, Г.Тэмүүлэн нар Улсын Их Хуралд Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүлжээ.
Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд инновацийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, түүний бүтээлч цогц үйл ажиллагааг хангах явдал чухал байгаа тул нэр бүхий гишүүд уг лобби бүлгийг байгуулж ажиллахаар санал нэгджээ.
Тус лобби бүлэг нь цаашид инновацийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж төрийн дэмжлэгийг оновчтой болгох, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын чадавхи, үр өгөөжийг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.