Байнгын хорооны хуралдаанаар сайдын мэдээллийг сонсов
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан
2013.12.18
Улстөр

Байнгын хорооны хуралдаанаар сайдын мэдээллийг сонсов

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар удирдлаа.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, А.Бакей, Ж.Батсуурь, О.Баасанхүү, С.Ганбаатар, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Г.Уянга, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар болон Ажлын хэсгийн гишүүд, холбогдох яамдын ажилтнууд оролцлоо.

Хуралдаанаар “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар дэвшүүлсэн зорилтуудын өнөөгийн байдал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, санхүүжилтийн байдал, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх

Хөдөлмөрийн сайдын болон Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн кино театр, усан бассейн, арилжааны телевизүүдийн бодлого, хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулгад тавьж байгаа хяналт, тэдгээр нь хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжил төлөвшилт хэрхэн нөлөөлж байгаа талаарх Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын мэдээллүүдийг тус тус сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайд нарын хийх мэдээллийг хойшлуулсан учир гишүүдийн олонхийн саналаар “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болсноо хэлж, санал хураалт явуулав.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Ургамалцэцэг 2014 онд монгол судлалыг хөгжүүлэхэд 2.5 тэрбум төгрөг тусгах байснаас 800 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн гээд элчин сайдын яамдаар дамжуулан монгол судлалын төвүүдийн мэдээллийг цуглуулж судалгаа хийж байгаагаа дурдлаа.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улс цөөнхөн хүн амтай, бидний эргэн тойрон хилийн чанадад Тува, Буриад, Уйгур гээд олон үндэстэн, ястанууд байдаг, монгол судлалыг Засгийн газрын хэмжээнд авч үзэн, Ерөнхий сайдын дэргэд байгуулах нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Ажлын хэсгийн саналын томьёололд шинээр нэг заалт нэмж оруулж, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг найруулгын санал гаргав.

Ажлын хэсгийн саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжигдэв.

Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” дэлгэрэнгүй мэдээллийг гишүүдэд сонсгов.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хөдөө орон нутгийн хүүхэд, залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах Соёлын төв, номын сан, спортын цогцолбор үнэхээр шаардлагатай байна, энэ талаар нэгдсэн тооцоо судалгаа бий юу, арилжааны телевизүүдийн хэдэн хувь нь түүх, соёлоо түгээн дэлгэрүүлж байна, Боловсрол телевизийн статус нь хэний харьяалалд байгаа талаар асуулт асууж тодруулга авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл манайд нэгдсэн тооцоо судалгаа бий, хөдөө орон нутагт л гэхэд 150 тэрбум төгрөгний дуусаагүй барилга байгууламж байна. Нийтдээ 300 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай, бид аль болох улсын төсвийн хөрөнгөнөөс гадна өөр эх үүсвэрүүдийг хайж, хувийн хэвшлийн оролцоо, идэвх санаачилгыг өрнүүлж байна гэлээ. Түүнчлэн арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийн агуулгад квот тогтоож, 50-иас дээш хувь нь үндэсний нэвтрүүлгүүд байхаар хуулийн төсөл санаачлан боловсруулж байгааг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь яамнаас зүгээс хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх талаар олон зүйл хийснийг дурдаад усан болон цана, тэшүүрээр хичээлэх нь хүүхдийн тулгуурт эрхтнийг хөгжүүлэх, бүх сумдын сургуулийг спорт заалтай болгох, монголын түүх, соёлын дурсгалт газруудаар хүүхдүүдийг анги хамт олноор аялуулахын ач холбогдлыг онцлон дурдлаа.

уралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх асуудлаар Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж, холбогдох яамдад чиглэл өгөхөөр тогтов. Тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг томилов. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, А.Бакей, Г.Уянга ажиллахаар боллоо.

Хөдөлмөрийн сайд гадаадад томилолттой байгаа учир сайдын мэдээллийг хойшлуулж дахин хэлэлцэхээр тогтлоо. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр хэлэлцэхээр тогтсон гурван сайдын мэдээллийг сонсох, ялангуяа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0106
Controller Execution Time ( User Module / Page )  0.2562
Total Execution Time  0.2668
  GET DATA  
$_GET['id']   50
$_GET['year']   2013
  MEMORY USAGE  
1,735,880 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/21524
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '50' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '50' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 50 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '50'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '50' 
0.0007   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2013) AND `user_id` =  50
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2013 between start and end AND `user_id` = 50 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '50' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '21524' 
0.2352   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 50 OR `map`.`user_id` = 50) AND YEAR(publishdate) <= 2013 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)