С.Ганбаатар: Эрх баригчид МАН-ын хэлж байгаа зүйлд авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.12.27
Уул уурхай, Ашигт малтмал

С.Ганбаатар: Эрх баригчид МАН-ын хэлж байгаа зүйлд авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сангийн сайд Ч.Улаан болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцсэн боловч тэднийг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Үүн дээр та ямар байр суурьтай байсан бэ?

-Монголын Засгийн газар болон УИХ-д өнөөдөр хариуцлага тооцох ёстой. Тэр утгаараа энэ хоёр сайдыг нэн яаралтай огцруулах ёстой гэж бодож байсан. Бие даагчдын зөвлөлөөс бидний барьж байгаа, ялангуяа миний барьж байгаа бодлого бол Ерөнхий сайдыг огцрох ёстой гэж хоёр ч удаа албан бичгээ явуулсан.

Нэг нь Оюутолгойн асуудал дээр, нөгөө нь тэтгэвэр, тэтгэмж, цалингийн асуудал дээр кабенатаар нь огцруулах асуудлыг тавьсан. Хүн ам хөгжил, нийгмийн хамгаалал болон Сангийн сайд нар үүн дээр анхаарал хандуулаач ээ гэдэг шаардлагыг тавьсан. Энэ утгаараа Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой. Сайдуутай хариуцлага тооцох ёстой.

Дээр нь Ерөнхий сайд болон Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж би хэлээд байгаа юм. Засгийн газар бондын шийдвэрийг кабенатаараа гаргасан. Ерөнхий сайд гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг салбарын сайд нь хэрэгжүүлсэн байж болно. Үүн дээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээгээсэй гэдгийг би анхнаас нь хэлсэн.

-МАН “Эдийн засаг хямарчихсан” гэж байн байн хэлж сануулсаар байна. Харин эрх баригч хүчин болох АН-ынхан “Амьдрал сайхан байна. Бүх зүйл болж байна” гээд байгаа шүү дээ. Хэн нь үнэн яриад байгаа юм бэ. Та бие даагч гишүүний хувьд үнэн бодит зүйлийг хэлээд өгөөч?

Оюутолгойн талаар 2013 онд ард иргэдэд нэлээд өндөр ойлголт төрүүлэх мэдээллийг өглөө.

-Чин үнэндээ эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэвэл таны авч байгаа цалин өнгөрсөн жил худалдаж авч байсан бараа бүтээгдэхүүнээ авч чадаж байна уу гэдгээр үнэлэгдэнэ. Мэдээж авч чадахгүй байгаа. Дор хаяхад л 20-25 хувь уначихсан байгаа. Бидний цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж 20-25 дахин уначихсан. Бидний мөнгөний дөрөвний нэг нь алга болчихлоо. Энэ бол эдийн засаг суларч байгаагийн нэгдүгээр үндэслэл.

Таны ойр дотны хүмүүсээс хэн ажилд орсон юм. Хэн ажлаасаа гарсан бэ. Та ажилдаа дарамтлуулж байна уу. Өнөөдөр энэ ноцтой байдалд хүрчихээд байна. Ажлын байр бий болохгүй байна. Бизнес эрхлэгчид өнөөдөр талд төөрсөн янзага шиг л байна шүү дээ. Маш хүнд байгаа. Би МАН-ынхны энэ тавьж байгаа асуудлыг үнэн гэдэгт одоо ч итгэлтэй байна. Өмнө нь ч хэлж байсан. Гарах гаргалгааг би байнга ярьдаг. Хар төмөрлөгийн үйлдвэрээ бариач ээ.

Төмөрийн баяжмалын болон нефьт боловсруулах үйлдвэрээ хурдан бариач ээ. Янз бүрийн төсвийн хөрөнгө оруулалтын мөнгөөр туйлахаа болиоч ээ. Маргааш валют орж ирэх зүйл дээр улс орон даяараа төвлөрөөд өгөөч ээ гэдгийг хэлээд байдаг юм шүү дээ. Эдийн засаг өнөөдөр маш хүнд, хямарчихсан байгаа. Үүнээс гарах арга замыг бие даагчдын зүгээс байнга хэлж байгаа.

-Эрх баригчид өөрсдийгөө их юм хийж байгаа гээд л байгаа шүү дээ. Таны бодлоор яагаад юм хийхгүй байгаа юм бол?

-Эрх баригчдын бал сар нь дуусахгүй байна. Дэндүү бярдаад байна. Дэндүү итгэлтэй байна. МАН-ын тавьж байгаа зүйлд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй байна л даа. Германы маш том эдийн засагч хоёр сарын өмнө ирээд хэллээ шүү дээ. “Та нар төсөв л яриад байх юм. Төсвөөс илүү хэдэн арван жилийн төсөв, бондтой чинь тэнцүү Оюутолгойн гэрээгээ өөрчлөх талаар ярилцаач ээ” гэсэн.

“Өнөөдөр та нар баялагаа ухахыг зөвшөөрчихөөд хоёр тэмбум төгрөгийн өрөнд орсон. Үүнээс ногдол ашгаа авах уу, үгүй юу гэдэг тухай ярих хэрэгтэй” гэсэн шүү дээ. Үүнийг л ярьмаар байна. Өнөөдөр яагаад эд нар хөдлөхгүй байна вэ гэхээр харилцааны том алдаатай байна. Бид нар дэндүү олон жил фракци, бүлэглэлээ тэжээх асуудалд хандаж иржээ. Энэ яриагаа болиод “Том бүтээн байгуулалтад бүх хүчээ анхааруулаач ээ” гэдгийг хэлээд байгаа юм шүү дээ. Энэ бол гарах гарц. Тэдний суудалтайгаа байх үгүй нь надад хамаагүй.

-МАН-ын зарим гишүүд “Бие даагчдын зөвлөлийн гишүүд үг дуугарч чадахаа байсан. Бүгдийнх нь хамаатан саданд албан тушаал амалчихсан” гэж хэлж байна билээ. Таньд тийм зүйл байгаа юм уу?  

-Энэ бол цэвэр гүтгэлэг явагдаж байна. Засгийн газрыг огцруулах хэрэгтэй гэдгийг хэлсээр ирсэн. Сандал ширээнээс илүү улс орон чухал. Гэхдээ би хүн ярьж, хэзээ ч жилиг улс төр хийхгүй. Надад тийм зүйл байвал хурдхан шиг холбогдох газарт нь өг.

-Өнгөрч буй 2013 онд танай Бие даагчдын зөвлөл юу хийсэн бэ. Цаашид юу хийхээр төлөвлөж байна?  

Эүүл мэндийн даатгал төлсөн иргэд маань эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа.

-2013 онд хамгийн гол Бие даагчдын зөвлөлөөс хийсэн ажил бол Эрүүл мэндийн даатгалын хуулийг өргөн барьсан. Үүнийг бүтэн найман сар парламент дээр дуншиж яригдлаа. Эүүл мэндийн даатгал төлсөн иргэд маань эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байна. Үүний төлөө хариуцлага тооцдог, үүнийг шахдаг тогтолцоо манайд байхгүй. Бид мөнгөө төлсөн. Бидний өмнөөс Засгийн газар хөгжим захиалдаг.

Сайд дарга нар хөгжим захиалдаг. Эмч, эмнэлэгийн ажилтан, удирдлага нь Засгийн газарт таалагдаж ажилладаг болохоос биш даатгуулагч, өвчтөнд таалагдаж ажиллахыг хүсдэггүй. Энэ байдлыг зогсоохын төлөө даатгуулагчдын эрх ашгийн өндөрт өргөн Эрүүл мэндийн тухай хуулийг өргөн барьлаа. Хоёрдугаарт, Оюутолгойн талаар 2013 онд ард иргэдэд нэлээд өндөр ойлголт төрүүлэх мэдээллийг өглөө.

Энэ оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч, Ерөнхий  сайд, УИХ-ын гишүүд нь сууж байгаад “Бид Оюутолгой дээр том алдаа гаргалаа. Үүний засахын төлөө ажиллая” гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн. Энэ бол том амжилт. Зарим нь энэ амлалтаа мартсан. Ярьсан зүйлээ санадаггүй хүмүүс байдаг. Бие даагчдын зөвлөлөөс үүн дээр хатуу байр суурьтай хэвээр байгаа.

Гуравдугаарт, Эрдэнэс баялагийн бодлогын зөвлөлд бие даагчид хүчтэй оролцсон. Ус,гол, өвс бол мал аж ахуйн оршин тогтнох үндэс. Мал аж ахуй байхгүй бол монгол хүмүүс амьжиргаагүй болно. Тиймээс Орон нутгийн хөгжлийн гэрээг уул уурхайн компани болгон байгуулах ёстой гэдэг эрх зүйн орчныг бид бүрдүүлж чадсан.

Үүний араас уул уурхайтай суманд орон нутгийн хөгжлийн гэрээг яаж байгуулах вэ гэдэг хуулийг батлуулахаар ажиллаж байна. Дөрөвдүгээрт, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өргөн барьчихлаа. “Хар төмөрлөгийн үйлдвэрийг байгуулаач ээ” гэж би маш олон удаа хэллээ. Үүнийгээ бид хэрэгжүүлж чадсангүй. Засгийн газар үүн дээр маш арчаагүй хандсан. Бондыг маргааш ам.доллар орж ирэхгүй гудамж, зам, ногоонд зарцуулсан. Үүний үр дүнд бид маш том өрөнд орсон. Ямар ч байсан байнга шахаж, шаардах нь бидний ажил.

ШИНЭ МЭДЭЭ