Боомтын сэргэлтийн үндэсний хороо
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024
Нийт 80 мэдээ байна.
  • 26/02/24

    БООМТОД ҮҮСЧ БУЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ...

    Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Алтанбулаг боомтод ажиллаж байна. Тэрбээр хил хяналтын байгууллагууд болон аймаг, орон нутгийн удирдлагуудтай боомтод үүсч буй нөхцөл байдлыг хэрхэн шиидвэрлэх талаар харилцан санал солилцож, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо. ...
  • 24/02/24

    Малчдад туслах шуурхай бүлэг Сэлэнгэ аймагт ажилла...

    Засгийн газрын төвийн бүсийн томилгоот баг өнөөдөр /2024.02.23/ Сэлэнгэ аймагт ажиллахдаа хэд хэдэн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, шаардлагатай автомашины хуваарилалтыг хийлээ. Сэлэнгэ аймгийн хувьд зудын эрсдэл дунд түвшинд гарсан аж. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Бугант, Хүдэр, Баянгол, Цагааннуур, Мандал, Түшиг сумдын нутгаар цагаан зуд, Хушаат, Ерөө, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Зүүнбүрэн сумдын нутгаар ца...
  • 20/02/24

    Шуурхай бүлэг Эрдэнэсант суманд ажиллалаа

    Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэд малчдад туслах шуурхай 6 бүлгийг Засгийн газрын сайд нараар ахлуулан байгуулсан бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад ажиллах 4-р багт Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга ажиллаж байна. Шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллах үеэр  Аймгийн Онцгой комисс өвөлжилтийн байдал хүндэрсэн Эрдэнэсант суманд өргөтгөсөн хурал зохион байгуулж бай...
  • 19/02/24

    “ГАШУУН СУХАЙТ”-ЫН АВТО ЗАМ НЭЭГДЭЖ, ХӨДӨЛГӨӨН ХЭВ...

    Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозамын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтсоны улмаас Гашуун сухайт авто зам ХХК-аас замын нийт зорчих хэсгийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан бол өчигдрөөс “Гашуун сухайт”-ын авто зам нээгдэж хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ. Цас орж, халтиргаа гулгаа үүссэн хэсэгт Гашуун сухайт авто зам ХХК-ийн зам засварын ажилчид давс цацах ажлыг гүйц...
  • 08/02/24

    ХИЛИЙН БООМТУУД БАЯРЫН ӨДРҮҮДЭЭР АЖИЛЛАХ ХУВААРЬ

    Агаарын замын хилийн боомт болох Чингис хаан олон улсын нисэх буудал Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомтууд Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу тус тус ажиллана. Харин авто замын боомт болох Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 21 боомт Цагаан сарын баярын өдрүүдээр буюу 2024 оны 2 дугаар сарын 10-12 -ны өдрүүдэд түр хаагдах юм. ...
  • 07/02/24

    НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ 4...

    Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Замын-Үүд, Бичигт, Хавирга, Баянхошуу боомтуудаар энэ оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрүүдэд нийт 6,8 сая.тн нүүрс экспортолсон байна. Үүнээс, Гашуунсухайт авто замын боомтоор 3,6 сая.тн, Шивээхүрэн авто замын боомтоор 1,8 сая.тн, Ханги авто замын боомтоор 647 мян.тн, Замын-Үүд боомтоор авто замаар 69 мян.тн, төмөр замаар 192 мян.тн, агаарын замаар 3 мян.тн нүүрс тус тус экспор...
  • 04/02/24

    Дархан-Уул аймгийн Улсын аварга малчин тариаланчда...

    Төр нь малчид, тариаланчдаа хүндэтгэн золгодог “Улсын аварга малчин” "Улсын аварга тариаланч" шагналыг Дархан-Уул аймгийн иргэд, аж ахуйн нэгжид УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Жавхлан, Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат нарын хамт гардууллаа. Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн малчин Нямбуугийн Ганхуягийн гэр бүлд "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" шагналыг, Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч Б.Амгаланжаргалын гэр...
  • 02/02/24

    БООМТУУДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ЭРЧИМЖИЖ БАЙ...

    Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл болох “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлэх, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Энэ хүрээнд 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт...
  • 29/01/24

    БООМТУУДЫГ ШИНЭ ШАТАНД ТӨЛӨВЛӨЖ, ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГ...

    Боомтын сэргэлтийн Үндэсний хороо хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хөрш орны боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй харилцан уялдуулан төлөвлөлт хийх, хилийн боомт орчмын бүс нутгийн эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Тодруулбал хилийн боомтуудаар 2016-2023 онд нэвтэрсэн зорчигч, ачаа тээврий...
  • 26/01/24

    МОНГОЛ УЛС АНХ УДАА АВТОМАТ УДИРДЛАГАТАЙ ТЭЭВРИЙН ...

    Засгийн газрын 349 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж байгууллаа. Тус терминалын зам, талбай бусад барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд үндэсний 160 гаруй аж ахуй нэгж болон Зэвсэгт хүчний Барилгын Инженерийн удирдах газрын анги нэгтгэлийн нийт 120...
  • 22/01/24

    Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд ор...

    Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.ТУЛГА Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын гол боомт болох Замын-Үүдийг 24 цагийн горимд шилжүүлэх туршилтыг ГЕГ болон холбогдох байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлсэн. Энэ ажлыг 2024 онд үргэлжлүүлэх бөгөөд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос гаальчдын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах чиг...
  • 31/12/23

    2023 онд зургаан боомтод бүтээн байгуулалт хийгдлэ...

    МЭНДЧИЛГЭЭ Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийг тэргүүлэх чиглэлд авч үзэн, экспорт импортыг зохистойгоор нэмэгдүүлэх, хөрш орны хил залгаа боомтын Хөгжлийн ерөнхий төлөвлөлттэй уялдуулан тодотгоход анхааран ажиллаж байна. 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг 6 боомтод бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, Булган боомтын уул уурха...
  • 16/12/23

    ЗАМЫН-ҮҮД БООМТЫН АВТО ЗАМЫН АЧАА ТЭЭВРИЙН ХЭСГИЙГ...

    Замын-Үүд-Эрээний автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг өнөөдрөөс эхлэн 24 цагийн горимд шилжүүллээ.  Ийнхүү анх удаа Монгол Улс автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг 14 хоногийн хугацаатай эхлүүлж байна. Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга ярихдаа, "БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний үр дүнд Монгол Улсад анх удаа Замын -Үүд автозамын боомтын...
  • 13/12/23

    Төрийн өмчийн хувьчлал, уул уурхайн бирж, газрын т...

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.12.13) хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2023 оны 03, 04 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. Тус Байнгын хорооны 03 дугаар тогтоолд төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдах, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, ил т...
  • 07/12/23
  • 26/10/23

    БООМТЫН АЛБА ХААГЧИД МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ БАЙНА

    Монгол Улсын эдийн засгийг эргэлтэд оруулах суурь дэд бүтэц бол боомт. Тэгвэл “Шинэ сэргэлтийн бодлого”-ын алсын харааг тэргүүлэх боомтын алба хаагчид, төлөөлөгчид мэдлэгээ дээшлүүлж байна. Тодруулбал Хилийн боомтын захиргаанаас Арга зүйн нэгдсэн сургалтыг өнөөдөр зохион байгуулж эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад Хилийн боомтын захиргааны алба хаагчид болон Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Өмнөговь а...
  • 06/04/23

    Монгол - Буриадын эдийн засгийн харилцааг шинэ түв...

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденовтой уулзлаа. Хоёр улсын засгийн газар хоорондын комиссын “ Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын хуралдааныг удирдахаар Буриад улсад хүрэлцэн ирсэн танд талархаж байна. Хил орчмын бүс нутаг, цаашлаад улс хоорондын эдийн засгийн харилцаа...
  • 06/04/23

    Монгол-Оросын хилийн боомтуудын бүтээн байгуулалты...

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол- Оросын засгийн газар хоорондын комиссын” Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс”ын 15 дугаар хуралдаан Бүгд Найрамдах Буриад Улсын Улан- Удэ хотноо боллоо. Тус хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж , УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, ОХУ–ын Засгийн газрын төлөөлж...
  • 05/04/23

    Х.Булгантуяа: Боомтуудын хүчин чадлыг өргөтгөснөөр...

    Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяагаас тодрууллаа. Уул уурхайн салбарын экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Боомтын сэргэлтийн үндэсний хороо ямар бодлого барьж байна вэ? Хилийн боомтуудаа бид өргөтгөн шинэчилж байна. Ингэснээр ил тод байдал бий болж, экспортын хэмжээ нэмэгдэнэ. Жишээлбэл, Гашуунсухайт боомтыг шинэчилснээр бүрдүүлэлт хийсэн машин яваад очиход ухаалаг систем мэдээллийг нь шууд таниад, ийм компаний...
  • 05/04/23

    Цагаан хад суурьшлийн бүсэд Хурдан төрийн үйлчилгэ...

    Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос Гашуунсухайт боомтын суурьшлийн бүсэд ажиллаж, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, тээвэрчид, төрийн албан хаагчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, нийгмийн асуудлыг зохих түвшинд нь шийдвэрлэхээр зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлийн бүсийн Тайван зогсоолд  Хурдан төрийн үйлчилгээний цэгийг...
Нийт 4 хуудас/80 мэдээ