2025.02.21

УИХ-ын гишүүн М.Мандхай: Салбар дундын уялдаа холбоо алга

Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хэсэг сүүлийн 3 хоног салбарчилсан хэлэлцүүлэг хийж өнөөдөр нэгдсэн “Стандарт хэрэгжилт ба Эрх зүйн орчин” нэгдсэн хуралдааны хөтөлбөрөө Засгийн газрын ордны Их Монгол танхимд хийлээ.

“Хүнс, хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийн үеэр ярьсан асуудлууд:
Хорио цээр дээр 167 үзүүлэлт дээр пестицидийг шинжлэх ёстойгоос 2 - 12 үзүүлэлт л шинжилж байгаа. Хилийн боомт дээр үзэж чадахгүй шинжилгээнүүд байгаа. Зарим лабораториуд нь итгэмжлэгдээгүй. Мал амьтаны вирусыг шинжилж чаддаггүй. Анхан шат дээр үзээд Мал эмнэлэл, төвийн лаборатори, Хабулд нарийвчилсан шинжилгээ Монголд орж ирсний дараа хийгддэг.
Тогтолцоог сайжруулахгүй бол чанар, аюулгүй байдал ярих боломжгүй. Хил, гаалиар орж ирж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавих тогтолцоо маш сул.
Хилээр орж ирсний дараа Хабул шалгадаг. Дунд болон бага эрсдэлтэй бүтээгдэхүүнүүд шинжлүүлэхгүйгээр лангуун дээр борлуулагдаж байна. Эцсийн хариуцлагыг салбарын хяналтын байцаагч нар хариуцлага хүлээх үүрэг хүлээдэг нь хангалтгүй.
Хил, гаалиас гадна, газар олголтын асуудлаас эхэлдэг. Газар олголтын төлөвлөгөө гэж хийгдэхдээ хаана юу барих нь төлөвлөгөөнд тусгагддаг. Хортой бүс, ус, худагны эх үүсвэр бүгдийг тооцож хүнсний үйлдвэр, худалдааны бүсийг тодорхойлох ёстой. Газрын алба нь дураараа газар олгодог. Газраа өгч, барилгаа барьсны дараа үнэлгээ, зөвшөөрөл авдаг