Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа
2025.02.25

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, С.Эрдэнэбат нар Дархан-Уул аймагт ажиллаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпораци, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сангийн Дархан-Уул аймаг дахь салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Яам шилжин суурьшсантай холбогдуулан төвийн бүсийн эдийн засгийн үзүүлэлт сайжирч, төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийг дэмжихэд үр дүнгээ өгсөөр байна. Засгийн газрын "Алсын хараа 2050", "Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд төвийн бүсийг газар тариалан, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох хүрээнд барьж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. 

Тухайлбал:

  • “Цагаан алт”, “Атрын аян” зэрэг үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.
  • Дотоодын элсэн чихрийн хэрэгцээг 100% хангах хүчин чадалтай үйлдвэр байгуулна.
  • Дэвшилтэт хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, жилийн турш хүнсний нийлүүлэлтийг тогтворжуулна.
  •  Мах, хүнсний цогц үйлдвэрүүдийг бий болгож үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

Зарим төслийг хувийн хэвшлүүдтэйгээ хамтарч хийхээр бэлтгэл ажлаа хангажээ.