
Японд халамж-асрамжийн мэргэжилтэнг 2 жил бэлддэг бөгөөд шалгалт өгч эрхээ авдаг байна
Японд Асрах эрх авах шалгалтанд орохын тулд суусан байх хичээлүүдийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун хуваалцав.
Харилцан туршлага судлах УИХ-ын гишүүд
Shizuoka welfare &medical professional college дээрх мэргэжлийн зэргийн хөтөлбөртэй танилцаж байна.
Энэ коллежийн асрахуйн халамж, халамжийн ерөнхий, хүүхдийн сэргээн засах гэсэн 4 тэнхимтэй. Японд халамж-асрамжийн мэргэжилтэнг 2 жил бэлддэг бө улсад шалгалт өгч ажиллах эрхийг авдаг байна.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Мэргэжлээрээ дадлага хийдэг орчинтой мужийн ганц Сургууль гэнэ. Харин хүүхдийн сэргээн засах нь 3 жил сураад, цэцэрлэг яслийн багш 2-3 жил бэлддэг гэнэ. Мөн улсад шалгалт өгч ажиллах эрх авдаг мэргэжилтнүүд аж. Төгсөгчид, оюутнууд нь гэрээт газруудаараа ажлын байртай болчихдог юм байна. Хараазүйн согог засалчдыг мөн л 2 жил бэлддэг. Мөн л дадлагажуулан бэлддэг, төгсөгчид нь эрхээ авч ажилладаг байна” хэмээн мэдээлэв.