
Япон улсын асрахуйн салбарт Монгол Улсын 93 хүн албан ёсоор ажиллаж байна
Ахмадын асаргааны нөхцөл байдлыг судлах УИХ-ын гишүүд Япон улсад ажиллаж байна.
Тэд өнөөдөр автобусаар Шизүока муж руу явж, ахмадын асаргааны газрын үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалттай танилцаж байна.
Мөн настангууд болон ажиллаж буй ажилтангуудын сэтгэгдэл болон тэнд ажиллах хүчнийг хэрхэн яаж мэргэжлийн түвшинд бэлтгэдэг тухай мэргэжлийн сургуулиар нь бас орно гэдгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэв.
Японд ахмад настны нөхцөл байдлыг 7 түвшинд үнэлээд түвшин түвшинд нь зохих шатны асаргааны үйлчилгээнд хамруулдаг байна.
Гэвч аль ч төрлийн үйлчилгээнд хамрагдсан ч тухайн үйлчилгээний үнийн дүнгийн 90% улсаас нь асаргааны даатгалаас төлж харин настан нь өөрийн тэтгэврээс 10% төлдөг гэнэ.
Энэ нь асрамжийн тухтай газарт амьдарсан ч яг л ийм зарчмаар явдаг аж. Асаргааны газрын сарын дундаж үнэ дунджаар 200.000¥ гэвэл үүний 10% настан өөрөө харин 90% улсын асаргааны даатгалын сангаас төлдөг.
Харин улсын асрамжын газарт бол зөвхөн асрамжын газарт байх шаардлагатай гэсэн үнэлгээг авсан ахмадууд л тэнд очдог болохыг албаныхан хэлжээ.
Хувийн асаргааны газар гэж бас байдагт харин улсын асаргааны газарт очих үнэлгээнд хүрээгүй ч нэмэлт буюу улсын асаргааны даатгалаас 90% авалгүйгээр өөрөө зохих төлбөрөө төлөөд амьдарч болдог гэнэ.
Ташрамд дурдахад энэ асаргааны ажлын цалин ер нь багадаа ордог бөгөөд энэ салбарт ажиллалаа гээд улсаас нэмэлт тусламж хөнгөлөлт зээл эсвэл аливаа төрлийн хангамж огт байдаггүй бөгөөд ердөө хүний төлөө гсн сэтгэлтэй ажилчдынх нь сэтгэлээр илүү сайн хөгжиж явааг тус улсын мэргэжилтнүүд онцолжээ.
Харин асаргааны салбарт гадаадаас ажиллах хүчний нэмэгдэл авах маш өндөр сонирхолтой байдаг бөгөөд Монголоос Япон улсад энэ салбарт 93 хүн албан ёсоор ажиллаж байна.