![УИХ-ын гишүүн О.Саранчулууны ахалж буй ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа](http://uchral.mn/media/news/original/2025/02/11/5d5620dfc1e014f5e450771693847c54.jpg)
2025.02.07
УИХ-ын гишүүн О.Саранчулууны ахалж буй ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа
УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөөх ажлын хэсгийг өнгөрсөн намрын чуулганаар байгуулсан.
Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахалж, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Ж.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй.
Тус ажлын хэсгийнхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн саналыг тусгах зорилгоор уулзалт зохион байгууллаа.
Эхний уулзалтаа энэ сарын 7-нд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй хөгжлийн бэрхшээлийн хүний эрхийг дэмжих асуудлаар хийжээ.