2025.02.02
Булган аймгийн Сэлэнгэ суманд 23 шинэ хоршоо байгуулагджэ
- Булган аймгийн Сэлэнгэ сумын “Өөдлөн дэвжих хишиг” хоршооны гишүүн Ж.Хишигдаваагийнд зочилж, хоршооны үйл ажиллагаатай танилцлаа.
- “Өөдлөн дэвжих хишиг” хоршоо нь 9 гишүүнтэй бөгөөд нийт 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Тодруулбал, 200 гаруй сэлэнгэ үүлдрийн үхэр үржүүлэхээс гадна байгалийн хадлан тэжээл бэлтгэх, улаан буудай, ногоон тэжээл, тариалж худалдан борлуулж байна. Цаашид хоршооныхоо үйл ажиллагааны нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлж сүү, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөж байгаа аж.
- Малчин хоршоологч Ж.Хишигдаваа “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэн орсон нь чухал алхам боллоо гэж би хувьдаа дүгнэж байгаа. Хөдөөгийн бид чинь сүүлийн жилүүдэд малдаа явах ч хүнгүй болсон. Харин шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш малчид маань хоршоод, хамтраад нэг баг болж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээд орлоготой болж байна. Бие биедээ тустай дэмтэй л явна. Манай “Өөдлөн дэвжих хишиг” хоршоо хадлан тэжээл бэлтгэх тоног төхөөрөмж худалдан авсан. Ирэх хавраас хүнсний ногоо тариалахаар төлөвлөж байгаа. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн цөлжилт бий болж малчдад хүнд тусах аюул нүүрлээд байна. Тиймээс төр засаг маань бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал ахуй руу шилжүүлэх бодлого хэрэгжүүлж биднийг дэмжиж байгаад талархалтай байдаг” хэмээн ярилаа.
- Шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж эхэлснээр хоршооны гишүүн малчин арилжааны банкнаас 6 хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 5 хүртэлх жилийн хугацаатай авах боломж бүрдсэн юм.